Жүжигчин Двэйнь Жонсон багадаа Талархлын баяр тэмдэглэж чаддаггүй байжээ

Өдгөө 45 настай Холливудын алдарт жүжигчин Двэйнь Жонсон бага насандаа тийм ч тансаг амьдралыг үзээгүй. Түүний гэр бүл Талархлын баярын өдөр оройн зоогийн ширээ бэлдэж чаддаггүй байж. Өнгөрсөн пүрэв гаригт жүжигчин Талархлын баяр тэмдэглээд ямар их баяртай байсан талаарх сэтгэгдлээ өөрийнх нь “instagram” хуудсыг дагагчидтай хуваалцжээ.

Тэрээр “Би багадаа хэн нэгэн гэр бүлийнхнийг маань Талархлын баярын өдрөөр оройн зоогонд уриасай хэмээн өрөөндөө залбирч суудаг байсан. Ээж минь биднийг эгнүүлж суулгаад юунд талархаж байгааг нэг нэгээр нь хэлүүлдэг байлаа.” хэмээн бичжээ.

Жүжигчин “The Associated Press”-т “Багадаа хүндхэн амьдралыг туулсан маань Холливудад амжилт үзүүлэхэд түлхэц болсон. Мөнгө тэнгэрээс бууж ирэхгүй тул би бүхий л хүч чадлаа дайчилж амжилттай кино хийхийг хүсдэг” гэжээ. Энэ жил түүний гэр бүл цугларч талархал, инээд хөөр, нулимс дүүрэн баярын өдрийг өнгөрүүлжээ.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.