Таны арьс үрчлээтээд байна уу?

Нэг их сайхан сэтгэл дүүрэн инээмсэглэж байх үеээ толинд хартал нүд тойрсон үрчлээ тодроод л гараад ирэх мөчийг бүх бүсгүйчүүд туулж гардаг.

Яагаад юунаас болоод ийм хурдан үрчлээтээд эхлэв ээ? Гэдэг асуултыг өөрөө өөрөөсөө асууна.

Аргагүй дээ би чинь одоо залуу охин биш шүү дээ

Ажил амьдрал гэж явсаар арьсаа арчлах зав ч ховор доо, үрчлээтэхээс яахав

Удмынх юм байна л даа, Ээж /аав/ яг ийм үрчлээтэй байх шүү

Ийм залуугаасаа үрчлээтээд эхэлчих гэж, эртхэн л үрчлээний эсрэг бүтээгдхүүн хэрэглэж байдаг байж… гэх мэт хариултуудыг өөртөө хэлж байна уу?

Тийм бол та яг зөв нийтлэлээ уншиж байна.

Бүсгүй таны арьс бол гоо сайхан байхын үндэс. Иймд удмынх ч бай, насных ч бай арьсаа аль болох эрт арчилж эхлэх нь гоо сайхандаа оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт учир таньд доорх зөвлөгөөг хүргэе.

Нарны  тосыг яг одооноос хэрэглэж эхлэе

Үрчлээ үүсэх нэг том шалтгаан нарны хэт яагаан туяа гэдгийг гоо сайхны мэдлэгээ тэлэхийг хүссэн хүн бүр мэдвэл зохилтой. Өрөө тасалгаанд туссан нарны гэрэл хүртэл арьсыг гэмтээж, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Гэвч бидний ихэнх нь нарны тосыг борлохгүйн тулд л хэрэглэдэг гэсэн баригдмал ойлголтоос болоод тэр бүр нарнаас хамгаалах тосны хэрэглээг өөртөө хэвшүүлээгүй байдаг. Гэтэл нарны тос маань үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна нүүрэн дээрх нөсөө, толбыг бууруулахад тусалдаг. Иймд халууны улирал, хурц нартай үед нарны тосыг хэрэглэж занших, SPF орсон тос, энгэсэг, кремийг сонгон хэрэглэх нь хамгийн ач холбогдолтой аргуудын нэг шүү.

 Компьютерын урд зөв сууж сурах дадлыг хэвшүүлээрэй 

Ажлын ширээний ард, гэрийнхээ буйдан дээр компьютерын ард буруу суух нь нуруунд муу гэсэн мэдээлэл сонссоноос арьс үрчлээтэхэд нөлөөлдөг гэх талаар огт сонсож байгаагүй юу? Тийм бол комьпютерийн урд буруу суух нь хүзүүнд үрчлээ үүсгэж хэт ягаан туяаны нөлөө нь нүдний хараанд нөлөөлөхөөс гадна нүдний эргэн тойронд хялгасан үрчлээг бий болгодог.

Иймд бүсгүй та туяаны хамгаалалттай шил зүүж хэвших нь нүдний хараагаа хамгаалаад зогсохгүй давхар үрчлээ үүсэх эрсдэлээс өөрөө өөрийгөө хамгаалж чадна.

Нүүрний будгаа зөв арилгаж заншъя

Зориулалтын сүүн шингэн, цэвэрлэгч бүтээгдхүүнүүд нь таны арьсан дээрх будаг болон бохирдлыг гүн цэвэрлэхээс гадна үрчлээ үүсэхээс хамгаалах зориулалттай байдаг. Учир нь нүүрний будгаа зориулалтын бус буруу арга барилаар арилгах нь сайн дураараа өөртөө үрчлээ үүсгэж байгаагаас өөрцгүй юм. Иймд бүсгүй та нүүрээ буддаг ч бай үгүй ч бай арьсан дээрх бохирдлоо гүн арилгаж, давхар үрчлээ үүсэхээс сэргийлэе гэж бодож байвал зориулалтын сүүн шингэн, арьс цэвэрлэгч бүтээгдхүүнийг хэрэглэж хэвшээрэй.

Тамхи, архи гэх мэт буруу зуршлаас татгалзъя 

Тамхи таны гоо сайхныг гутаана гэсэн бичиг муухай зургийн хамт тамхины хайрцган дээр байдаг байхаа. Хэрэв та тэр бичгийг уншсаар байж тамхи татсан хэвээр байх юм бол үрчлээ гэдэг дайснаас хэзээ ч салж чадахгүй л гэсэн үг.

Нарны шилийг зүүж хэвшье

Бүсгүй та хурц нарны өөдөөс нүдээ гялбуулан алхадаг бол нүд болон хамарны эргэн тойрондоо сайн дураараа үрчлээг үүсгэж байна гэсэн үг. Нарны шилийг загварын нэг хэсэг, стил имижийг тодорхойлох хэрэгсэлээс гадна үндсэн үүргээр нь ашиглах хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ.

Үргэлж хажуу талаараа болон доошоо харж унтах зуршлаасаа салъя

Ойлгомжтой тийм үү. Доошоо хараад нүүрээ дараад унтaхаар хамаг арьс бөөгнөрөөд л… Шөнөжин ингэж унтдаг бол олон жилдээ таны арьс хэр их үрчлээтэх нь ойлгомжтой асуудал юм.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …