Гвинет Пэлтроу, Брэд Фалчук нар сүй тавьжээ

Америкийн жүжигчин, 45 настай Гвинет Пэлтроу 46 настай телевизийн найруулагч, продюсер Брэд Фалчук нар сүй тавьжээ. Гвинет “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас салсны дараа Брэдтэй гурван жилийн хугацаанд үерхсэн. Ойрын эх сурвалж тэднийг сүйн гэрэл зургуудаа авахуулсан хэмээн мэдээлжээ. Тэд хэн хэн нь өмнө нь хүнтэй сууж байсан ба хуримандаа яараагүй аж. Тэд анх 2010 онд Брэдийг Раин Марфитай хамтран “Glee” телевизийн шоуг хийх үеэр танилцсан.

 


Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …