Монгол, Япон улсын балетчдийн хамтарсан “Хязгаараас ангид”тоглолт боллоо

17/11/21 02:45

онгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа.

Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас ангид” бүжгэн жүжиг 45 жилийн ойн соёлын арга хэмжээний отгон урлагийн арга хэмжээ боллоо.

Энэхүү тоглолтыг эх орондоо амжилттай тавьсан монгол балетчид А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн болон манай бүжигчдийг дэмжин хамтран ажилладаг японы алдартай бүжигчин, бүжиг дэглээч Фунааки Жо, нийт уран бүтээлчдэд ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүслээ.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 × = 9