“BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно

“Харанга” хамтлагийн гишүүн,  хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болох гэж байна.  1972 оноос хойш өнөөг хүртэл хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ. Тэрээр өнөөдрийн хүндэтгэлийн тоглолт нь дээрээ өөрийн шилдэг дуунаас дуулахаас гадна түүний зохиосон шилдэг дуунаас энэ үдэш эгшиглэх нь. Ц.Чулуунбат нь энэхүү тоглолтоо ганцхан орой хийх бөгөөд та бүхэндээ мартагдашгүй сайхан үдшийг бэлэглэх болно хэмээн ярьж байлаа. Та тоглолтын тасалбараа аваагүй бол бүү санаа зовоорой. Тоглолтын тасалбарыг Ticket.mn болон “Corporate Hotel & Convention Centre”-н кассаар худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.