Крипто Үндэстэн анхдугаар чуулга уулзалт болно

КриптоҮндэстэн чуулга уулзалт 2017 оны 12 сарын 2-ны өдөр Корпорэйт Конвеншн Сентерт зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр “Биткойн гэж юу юм бэ. Ямар ашигтай вэ” гэдэг талаар санхүүгийн харилцаанд орж байгаа иргэн бүр сонирхож эхэллээ Мөн дэлхийн эдийн засаг, санхүүгийн нөлөө бүхий гүрнүүдийн цахим мөнгөний хөгжил, криптовалютын болон биткойны ирээдүйн төлөв хандлага онцгой анхаарал татах болов. Тухайлбал, ОХУ, Япон, БНХАУ-ын төр, засгаас биткойны талаар ямар байр суурь илэрхийлж, тэрхүү байр суурь нь хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаагаас хамааран санхүүгийн байгууллагууд ажил, үйлчилгээндээ өөрчлөлт оруулж битконы ханшинд ч өөрчлөлт орж байгааг бид харж байна.

Тиймээс Монголд анх удаа Крипто үндэсний чуулганыг “Ард” санхүүгийн нэгдлээс энэхүү шинэ үзэгдлийн талаар хэлэлцэхээр Хөрөнгө оруулагч хоёр дахь чуулга уулзалтаа “Крипто үндэстэн” сэдвээр зохион байгуулж шийдвэр гаргагчид, эрдэмтэд төдийгүй хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийг оролцуулж байгаа нь сонин содон арга хэмжээ болж байна.

Энэхүү чуулга уулзалтын үеэр блокчэйны технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, криптовалютын болон Биткойны ирээдүйн төлөв, зохицуулалтын орчны талаар олон улсын мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, Монгол Улсад хэрхэн нутагшуулах, үндэстнээрээ, өрх бүлээрээ болон иргэн хүн бүр энэ шинэ технологийг ашигласнаар ямар үр дүнд хүрч болох талаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн хурлын үеэр блокчэйн технологийг нэвтрүүлж байгаа мэргэжлийн компаниуд, криптовалютын үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн байгууллагууд өөрсдийн ажил, үйлчилгээний талаар та бүхэнд танилцуулна.

Дашрамд дуулгахад Крипто үндэсний чуулганы өмнөх өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 1-нд ГХЯ-ны байранд болох дугуй ширээний ярилцлагад зөвхөн VIP тасалбар авсан хүмүүсийг оролцуулах юм байна. Крипто үндэсний чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс үзнэ үү. http://investornation.mn/

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.