30 гарсан ч залуухан төрхөөрөө олонд гайхагддаг жүжигчин бүсгүйчүүд

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн арьс гэрэлтсэн тунгалаг харагддаг шүү дээ. Тэдний гадаад төрх байгаль цаг уурын онцлогоос хамааралтай боловч дийлэнх эмэгтэйчүүд ихэвчлэн байгалийн \натурал\ нүүр будалтыг сонгодог гэнэ. Мөн сериал киногоор танигдсан жүжигчин бүсгүйчүүд ч алдартай Маке Ап артистуудтай хамтран ажиллаж 30 настай хирнээ 20 настай мэт харагдаж чаддаг. Тэдний дундаас Өмнөд Солонгост хамгийн нэр хүндтэй жүжигчин бүсгүйчүүдийг онцлон хүргэе.

 1. Сон Хе Кё  анхны уран бүтээлдээ 1995 онд тоглож байжээ. Түүнээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан цуврал кинонд гол дүрийг бүтээснээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Өдгөө 35 настай жүжигчин бүсгүй цэл залуухан харагдаж байгаа биз.

2. Шин Мин Ах дэлгэцийн урлагт 2001 онд хөл тавьж байжээ. Түүний тоглосон хамгийн алдартай олон ангит киноны нэг нь “Миний найз охин есөн сүүлт үнэг” кино байсан юм. Тэрээр өдгөө 32 настай хэдий ч урлагт гялалзаж яваа бүсгүйчүүдийн нэг юм.

3. Ким Тэ Хи өдгөө 37 настай бөгөөд 2001 онд дэлгэцийн анхны уран бүтээлд тоглож байжээ. Тэрээр Өмнөд Солонгост чансаа дээгүүр бичигддэг төдийгүй олон уран бүтээлээр үзэгч олны сэтгэлд хоногшсон.

4. Ха жи Вон урлагийн гараагаа 2000 онд эхлүүлж байсан. Түүний тоглосон “Балид болсон” явдал кино Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад орны үзэгчдийг байлдан дагуулж байсан. Тэрээр өдгөө 38 настай ч 20 настай гэмээр харагддаг.

5. Июнь Жи Хёун Өмнөд Солонгост хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн жагсаалтад дээгүүр бичигддэг юм. Тэрээр 35 настай бөгөөд одоогийн байдлаар хувийн амьдралдаа түлхүү анхаарч байгаа аж.

6. Ким Хи Сан “Ууртай ээж”, “Домог” киноны гол дүрийг бүтээж үзэгч олонд танигдаж байсан. Тэрээр 39 настай хэдий ч гоо үзэсгэлэнгээ хадгалсан хэвээр байна.

7.Сон Еэ Жин 35 настай бөгөөд Өмнөд Солонгосын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг.

8. И Мин Жун 34 настай бөгөөд Өмнөд Солонгосын алдартай жүжигчин И Бунг Хеун-тай гэр бүл болсон. Тэрээр “Цэцэгнээс хөөрхөн залуус” кинонд туслах дүр бүтээснээр олонд танигдсан.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …