Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Н.Ганбаатар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр 14.00 цагаас Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм.

Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спортын хороо, Дүнжингарав бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Б.Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” биеийн тамир, спортын хороо, Хантайшир бөхийн дэвжээ, Макс группын бөх Монгол Улсын заан Б.Соронзонболд, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын бөх Монгол Улсын харцага А.Цацавшир нарын зэрэг бөхчууд оролцон уран мэхээ уралдуулан барилдав.

Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт шалгаран барилдсан Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Д.Амарсайхан, Аймгийн арслан Э.Ууганбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж баяр хүргэлээ.

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” биеийн тамир, спортын хорооны бөх, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэв.

Хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бахархал” шагнал, алд цэнхэр хадаг гардуулж баяр хүргэлээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …