Б.Хурцаас  “айх” шалтгаан ба  “төрөөс төрсөн тэрбумтнууд”-ын үнэн төрх

17/11/18 07:52

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 11 сарын 15-ны өдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан  Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм.

Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Л.Болдын асуусан асуулттай холбоотойгоор  эгдүүцсэн Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц гишүүнийг өмнө нь Батлан хамгаалахын сайд байхдаа зэвсэгийн наймаа хийсэн, түүнээс нь болж Хойд Солонгос улсад албан тушаалтан шийтгүүлсэн, зэвсгийн төлбөр болох 300 000 ам доллараа  нэхэмжилсэн тухай ярьсан. Тэр цааш хэлэхдээ та шудараг хүн үү, би үргэлжлүүлэн ярих уу гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуусан асуултанд хариулахдаа мөн л “Миний өмнөх ажилтай холбоотой асуулт байна. Би хариулчих юм уу яах юм гишүүдээ? Хариулчих уу гишүүдээ?” хэмээн тэднийг “сүрдүүлсэн”.

Товчхондоо бол Б.Хурц их том байна. Тэгвэл хэн түүнийг ийм том болгоо вэ? Нэг талаас нь харвал түүнийг том байх шалтгаан бол ердөө л “олон жил төрийн эрх мэдлээр дамжуулж, төрийн өмч хөрөнгөнөөс хувьдаа завшиж, тэрбумтан болтлоо идэж уусан улстөрчид өөрсдөө”.

Нөгөө талаас  Б.Хурцыг  төрийн нууцтай холбоотой  онц чухал албан тушаалуудад ээлж дараалан томилж,  түүний эрхэлж  байсан АТГ болон ТЕГ-ын шугамаар  олж авсан мэдээллийг өөрсдийн зэвсэг болгон ашиглаж ирсэн “Томоос том албан тушаалтнууд”  буруутай.
Б.Хурцад УИХ-ын 76 гишүүн байтугай яам газрын дарга, аймгийн дарга нарыг хангалттай хэмжээнд “атгаж” чадах  “Но-той, ноцтой” мэдээллэл хангалттай бий. Үүнийг нь гадарлах, мөн өөрийн явж ирсэн улс төрийн замнал нь дардан биш  УИХ-ын зарим  гишүүд хэрхэн сандарч байгааг бид зурагтаар харсан. Зарим нь бүр “Хурц гишүүн” гэж сандран түгдчин хэлж байгаа нь харагдсан.

Б.Хурц угтаа бол  тангараг өргөсөн төрийн албан хаагч. Тэр тангарагт нь “төрийн  ажлын гүйцэтгэлийн явцад олж авсан мэдээллээ хувийн зорилгоор ашиглахыг хориглосон” заалт бий. Гэвч тэр ажлынхаа шугамаар олж авсан мэдээллээ эргээд УИХ-ын гишүүдийг шантаажлан Элчин сайдаар томилогдохдоо хэрэглэсэн нь харамсалтай.

Б.Хурцыг анх дэмжиж өдөө зэрэгт хүргэсэн бол Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асан. Тэрбээр албан тушаалаасаа буусан ч МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд энэ хүнийг “оролдолгүй” өдийг хүрсэн. Б.Хурц АН засаг барьж байхад АТГ, ТЕГ-т өндөр алба хашиж байсан шигээ 2016 оноос хойш МАН төр барьсан цаг үед ч гэсэн  ажлаа хийж л байсан. Миний ойлгодогоор ТЕГ бол Гүйцэтгэх засаглалын нүд чих, сонор болсон гол байгууллага.

Тиймээс аль ч үед Засгийн байгуулагдаад энэ байгууллагын удирдлагыг өөрчилдөг. Гэтэл 2016 онд МАН ялж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан боловч Б.Хурц албан тушаалдаа хэвээр үлдсэн. Дараа нь өнгөрсөн намар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Ингэж тэр солигдохоор болсон. Гэнэт Б.Хурц дарга албан тушаалаа өгөхийнхөө өмнө Эрдэнэтийн асуудлаар өөрийн биеэр хэвлэлийн хурал хийж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг буруутгаж байсан.

Миний мэдэхийн аливаа улсын ТЕГ-ийн дарга нь улс төрийн сэдэв, асуудлаар хэвлэлийн хурал хийгээд өөрийн биеэр тайлбар өгөөд сууж байгааг ойлгох ухаан хүрээгүй.

Уншигч та энэ бүхнийг анзаараад түүний цаана хэн байгааг гадарласан гэж найдаж байна.

Б.Хурц үнэхээр ТОМ байна. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар дэмжсэн. УИХ-ын хуралдаанаар ороод хэл амтай хойшилсон. УИХ-ын гишүүд Б.Хурцын нүднээс дальдарцгааж, ордонд түүнтэй халз тулахаас эмээж байгаа нь бодит үнэн гэлтэй.

Гэсэн хэдий түүнийг элчингээр томилуулах асуудлыг УИХ дэмжинэ гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл түүний хойно ТОМ хүмүүс, бас том баримтууд байгаа.

Б.Хурцын асуудал хурцдахдаа хүрвэл МАН, АН-ийн томчууд өөрсдөө хөлд нь чирэгдэнэ гэдгээ мэдэж байгаа. Ийм л учраас тэд Б.Хурцаас айж эмээж байна. Тэгэхлээр нэг их удахгүй Б.Хурцыг  БНСУ-д суух Элчин сайдаар УИХ-аас  төвөггүйхэн томилно гэдгийг хэлчихье.

Энэ бол төрөөс  төрсөн тэрбумтнуудын  түүнд барих өрөө төлж буй хэлбэр, бас “шагнал”.

 Ц.Мөнх

 

Share Button

Сэтгэгдэлүүд

10 сэтгэгдэл.
  • zochin 202.9.40.176

    2017/11/18 at 20:59

    АТГ, ТЕГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД БОЛ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛРҮҮЛЖ, ШАЛГАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦУУЛДАГ БАЙХ ЁСТОЙ ЭХ ОРНЫ НҮД ЧИХ БОЛОХ ЁСТОЙ ГАЗАРУУД. ГЭТЭЛ ТЭД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДТАЙ ХУЙВАЛДСАН БОЛ ЭНЭ НЬ ЖИНХЭНЭ ЭМГЭНЭЛ БОЛНО. МОНГОЛ ОРОН МАФУУДЫН ГАРТ БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР ОРСОН ЮМ БАЙНА. ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ !!! ҮҮНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЬ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ЦЭГЦЛЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛНО !!! АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ТЭВЧИНЭ ГЭЖ ҮҮ ???

  • irgen 62.167.114.16

    2017/11/18 at 21:33

    Mongol toriin mohol, ulsaa ATG; TEG -aar hamgaaluulan huivaldaj bayjdag ulsuud gedeg ni todorhoi bolloo, estoi nyyree il gargahaas ichmeer umdaa ene toriinhon, 2020 onii songuuliar l Mongoloo avrahgui bol duuschee ard tymeen …!!!!!!!!!!!!

  • mongol 27.123.214.86

    2017/11/19 at 01:06

    Hahaha ene tom amitaniig yah we dee ard tumen hnn ineedtei yumaa bas yun 2020 onii songuuli we ahiad l yag heweeree baij taaraashdee huurhun yumaa…

  • Zochin 202.9.42.34

    2017/11/19 at 10:19

    Herew mongol ulsiin ih hural Hurtsiig Shoronru bish So ru yawuulbal tgj ard tvmnee basamjlan doromjilwoos Ard tvmen bosoj yu bolohiig ted medmeer de

  • Abii 202.9.43.191

    2017/11/19 at 12:35

    Tom tuluud barii gebel enenees ehelmeer dee..

  • Ãàíçîðèã 202.5.196.58

    2017/11/19 at 17:48

    Энэ байдал олон жилийн өмнөөс эхэлсэн ард түмний нэрийг барьж төрд гараад луйварчид болдог төр засгийн толгой нарууд дээр нь тэднийг өөгшүүлдэг тагнуул,хуулийн байгуулагууд байдаг. Одоо ард түмэн сэрэх цаг болжээ.

  • zochin 103.9.90.195

    2017/11/20 at 00:21

    UIH-iin gishuud. turiin undur alban tushaaltni haldashgui darhan erhendee dulduidan uls orni bayalag. hurungu mungiig il dald idej uusan shamshiduulsnaa turiin nuutsad hamaarna. il zadgai yarilaa geed sandraad bh hereg ba u. Yarih u yah ve gishuudee gej asuuj bgaad gants neg fakt helsen.Buren delgeh heregtei. Hen ni yu hiij yavdagiig irged medeh erkhtei

  • зочин 202.5.202.130

    2017/11/20 at 10:57

    Монголчууд сэрэх цаг болжээ

  • Зочин 150.129.140.192

    2017/11/20 at 12:39

    ХА ХА ХА ПИЗДАНУУД

  • зочин 202.131.229.34

    2017/11/20 at 13:10

    Эх орноосоо урвасан генерал, хулгайчуудаас яс горидогч алуурчин…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 + = 14