Жижи Хадид Victoria’s Secret-ын тайзнаа алхахгүй

Холбоотой Зураг

Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдах энэ жилийн Victoria’s Secret загварын шоу болоход ганцхан долоо хоног үлдлээ. Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид энэ удаагийн шоунд оролцохгүй гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа.

Жижи өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан “Энэ жил Хятад улсад зохиогдох шоунд оролцох боломжгүй болсондоо сэтгэл их гонсойж байна. Гэхдээ би VS-ийн гэр бүлдээ маш их хайртай бөгөөд шоунд оролцох бүх охидтойгоо сэтгэл зүрхээрээ хамт байх болно! Энэ жилийн шоу урьдны  адил үнэхээр үзэсгэлэнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Би шоуг бусдын хамтаар тэсэн ядан хүлээн үзэх болно. Мөн дараа жилийн шоу болохыг одооноос хүлээж, догдолж байна” хэмээн мэдэгдэл хийжээ.
gigi hadid victoria зурган илэрцүүд

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …