Дарангуйлагчдын үзэсгэлэнт эхнэрүүд

first lady north korea зурган илэрцүүд

Орчин үеийн зартай дарангуйлагчдыг олон талаар шүүмжилж болох ч эхнэр сонгох чадварыг нь магтахаас өөр аргагүй аж. Энд дурдагдсан эмэгтэйчүүд (ганц нэгээс бусад нь) бүгд нөхрийнхөө найдвартай өмөг түшиг, зөвлөн туслагч, халамжлан хамгаалагчид нь болж зарим тохиолдолд тэдэнд хандах хандлагыг зөөлрүүлж байдаг гэнэ. Үүнээс гадна тэд сэтгэл татам гоо үзэсгэлэнтэй.

Сирийн тэргүүн хатагтай

Холбоотой Зураг

Барууныхны үзэн яддаг Сирийн ерөнхийлөгч Асадын эхнэр Асма аль-Асад өнөө үед шүүмжлэлийн галд өртөөд байгаа билээ. Гэхдээ л энэ эмэгтэйн өндөр боловсрол, биеэ авч явах байдал, өө сэвгүй гадаад төрх нь бахархууштай.

2011 онд Америкийн “Vogue” сэтгүүлд тэргүүн хатагтайг магтан сайшаасан өгүүллэг хэвлэгдсэнийг Асадын пиар хэмээн эсэргүүцэж, зохиолчийг нь ажлаас халсан гэдэг. Гэхдээ л хатагтай нөхрийнхөө итгэл үнэмшлийг хуваалцаж, түүнийхээ талд бат зогсдог ажээ.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай

Хойд Солонгосын тэргүүн хатагтай зурган илэрцүүд

Хичнээн их нууцална, төдийчинээ их яригдана гэдэг үг гэнэтхэн л Ким Чен Ины эхнэр болсон залуухан Ли Соль Чжуд яг тохирно. Жишээ нь, түүнийг порно кинонд тоглодог байсан, “их удирдагч”-ийн эхнэр болохоосоо өмнө хөнгөмсөг амьдралтай байсан гээд л ярьцгаадаг.

Тэрээр Хойд Солонгосдоо л хачирхалтай гэмээр чөлөөтэй хувцаслана. Заримдаа хамаг юм нь нэвт гэрэлтсэн нимгэн цамц, богино банзал өмсдөг. Түүний нөлөөгөөр Солонгосын зарим бүсгүйчүүд “моодлохыг” оролдож буй. Бас Ли Соль Чжу солонгос хүн бүрийн заавал зүүх ёстой Ким Чен Ыны эцэг, өвөө хоёрын дүрстэй тэмдгийг зүүдэггүй. Үүнийг БНАСУ-д “Лигийн хувьд нөхрөөс нь өөр нэг ч эр хүн байхгүй” хэмээн сайхнаар тайлбарладаг ажээ.

Анголын тэргүүн хатагтай

Ана Паула душ Сантуш - первая леди Анголы. | Фото: img.anews.com.

Ана Паула душ Сантуш урьд фотомодель, бас ерөнхийлөгчийн онгоцны үйлчлэгч явжээ. Тэр үедээ төрийн тэргүүний анхаарлыг татаж улмаар эхнэр нь болсон байна. Гадаадын нэгэн дипломат тэр хоёрыг «Ёстой сайхан хосууд. Яг л Калифорнид байгаа мэт тансаг сайхан хувцаслаж чаддаг хоёр» хэмээн магтаж байсан удаатай.

Хүүгээ гадаадын сургуульд явуулж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа Анголын боловсролын систем маш муу хэмээн ам алдаж олон нийтийн зэвүүцлийг хөдөлгөөд авсан. Мөн очир алмазны бизнес, улс төр хоёрыг хослуулдаг хэмээн шүүмжлүүлдэг.

Иорданийн тэргүүн хатагтай

Рания Аль-Абдулла - королева Иордании. | Фото: theroyalcorrespondent.files.wordpress.com.

Энэ эмэгтэйг Ойрхи Дорнодын лалын шашинт орнуудын нэгнийх нь гол төлөөлөгч гэхэд итгэмээргүй. 22 настайдаа Apple-ийн удирдах албан тушаалд (Иорданийн салбарынх л даа) санаархаж байсан хүн. Гэхдээ л Рания Аль-Абдулла өөрийгөө жинхэнэ араб эмэгтэй гэж үздэг аж.

Маш үзэсгэлэнтэй (түүнийг манай гарагийн хамгийн сайхан тэргүүн хатагтай гэлцдэг), ганган тансаг (жүжигчин одууд, топ моделиудыг ардаа орхиж “Хамгийн дэгжин хатагтай”-гаар шалгарч байсан удаатай), мөн сайн үйл бүтээгч гэдгээрээ алдартай. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан харанхуй бүдүүлэг хууль ёсны эсрэг тэмцэж, ах дүү палестинчуудыг өмгөөлж, байгаль орчин, ан амьтны төлөө буяны үйлс байнга хийж байдаг хатагтай юм.

Камеруны тэргүүн хатагтай

Камеруны тэргүүн хатагтай зурган илэрцүүд

Ерөнхийлөгч Поль Бийягийн гэргий Шанталь Бийя бол бүхий л талаараа сонин содон хүн юм. Тэрээр нөхрөөсөө бараг 40 насаар дүү. Нийгмийн доод давхаргаас гаралтай гэж гоочлогддог.

«А-ля Шанталь» нэр авсан ер бусын үс засалт, стилээрээ алдартай. Dior, Chanel-ийг биширдэг, хувцас хунараа голдуу захиалж оёулдаг. Дээдсийн хүрээлэнгийн энэ хатагтай төрөл бүрийн буяны арга хэмжээнд дуртайяа оролцдог, өөрөө ч зохион байгуулдаг гэнэ.

Азербайжаны тэргүүн хатагтай

Азербайжаны тэргүүн хатагтай зурган илэрцүүд

Эмч мэргэжилтэй Мехрибан Алиева бол энэ улсын хамгийн нэр хүндтэй удам угсааны хүн юм. Хэдийгээр Азербайжанд авторитар дэглэм ноёрхдог ч тэргүүн хатагтайд хүмүүс ам сайтай байдаг.

Улс орны дотоодод болон хилийн чандад олон нийтийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон чиглэлийн санг удирдаж, НҮБ-ийн болон ЮНЕСКО-гийн сайн санааны элчээр ажилладаг. Түүнчлэн исламын хэд хэдэн байгууллагын төлөөлөгч, Азербайжаны гимнастикийн холбооны тэргүүн. Энэ бүхний дээр Парламентийн гишүүний ажил үүргийг нэмбэл хатагтайн нэр хүндийг хангалттай тодорхойлох биз.

Свазилендийн тэргүүн хатагтай

Холбоотой Зураг
Свазилендийн 47 настай хаан III Мсвати одоогоор 15 эхнэртэй. Гэхдээ 12 дахь эхнэр, залуухан гоо Нтандо Дубын талаар өгүүлье. Хуримнаас хойш 5 жилийн дараа нөхрийнхөө Хууль зүйн сайдтай амрагийн холбоо тогтоож, яг л Шекспирийн жүжгэнд гардаг шиг үйл явдал өрнөжээ. Нууц амрагтайгаа уулзахын тулд эмэгтэй торгон цэргийн хувцас өмсөөд ордны харуулыг аргалан гарч байсан гэнэ. Дараа нь хатны орон доороос амрагийг нь олжээ. Үнэнч бус эхнэрийг гэрийн хорионд оруулсан ч харгалзагчийн нүүр рүү нулимс асгаруулагч хий шүршиж орхиод зугтаажээ. Эцсийн эцэст түүнийг ордноос хөөж сайдыг шоронд суулгасан гэдэг.

Харин хууртагдсан нөхөр нэг их гуниглаагүй бололтой. Яагаад гэвэл сэтгэлийг нь тайтгаруулах өчнөөн эхнэр ард нь бий. Тэдний хоёр нь энэ байна. Хөөрхөн байгаа биз?

Харин өнгөрсөн үеийн дарангуйлагчдын эхнэрүүд ямар байсан бол? Тэд бас л сайхан хүүхнүүдийг сонгон авч чадсаныг дараах баримтууд гэрчилнэ.

Муссолинийн нууц амраг

Муссолинийн нууц амраг зурган илэрцүүд

Кино одыг санагдуулам Клара (Кларетта) Петаччи дарангуйлагчаас бараг 30 дүү байсан ч түүнтэй эцсээ хүртэл хамт байж, аймшигт тавиланг нь хуваалцсан юм. 1945 онд Муссолини Кларетта 2 зугтахыг оролдсон ч партизануудад баригдаж буудуулсан бөгөөд тэдний нүүр танигдахын аргагүй болтлоо зэрэмдэглэгдсэн байжээ. Дараа нь тэдний цогцсыг Миланы шатахуун түгээгүүрийн газар хөлөөс нь дүүжлэн орхисон байв. Харин хууль ёсны эхнэр Ракеле эцсийн минутыг нь хуваалцаж чадаагүй ч дарангуйлагчид үнэнч хэвээр байсаар 1979 онд 90 настайдаа нас нөхцжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …