Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

zurhai зурган илэрцүүд

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 30. Санчир гараг. Билгийн тооллын битүүн, хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

 Барилдлага: Түлэх  
Шүтэн барилдлага
: Сэрэхүй    
Суудал: 
Уул           

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …