МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн сонголт улс орны ирээдүйг “тодорхойлно”

17/11/17 03:55

МАН-ын  XXVIII Их хурал  энэ  сарын 20-ны өдөр болно. Эрх баригч намын хувьд МАН-ын энэ удаагийн их хурал иргэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа.  Учир нь энэ хурлаар МАН-ын шинэ даргыг сонгоно.  Бараг 100 жилийн түүхтэй МАН-ын өмнөх их хурлууд энэ удаагийн хурал шиг нам доторхи фракцийн ширүүн өрсөлдөөнтэй болж байсан түүх байхгүй. Мөн 60 тэрбум, Концессийн гэрээтэй холбоотой том асуудлууд сөхөгдөн үүнээс болж Засгийн газар огцорч, шинэ засаг байгуулагдсны  дараа Их хурал болж байгаагаараа онцлогтой. МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын УЗ-ийн  гишүүн Н.Дэмбэрэл нар дэвших нь  тодорхой болоод байгаа.

XXVIII их хурлаар хөдөө орон нутаг, хот дүүргээс сонгогдон ирсэн нийт 1309 төлөөлөгч МАН-ыг цаашид хэн удирдан авч явахыг шийднэ. Намын даргын гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын хооронд болно гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

МАН-ын даргад нэр дэвшиж байгаа  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түүнийг хэлсэн ярьсандаа хүрсэнгүй, шударга ажилласангүй гэж хэлэх баалах хүмүүс цөөнгүй гарлаа.

Гэвч үүсээд буй бодит нөхцөл байдлыг бид хаана хаанаа ойлгох нь чухал. Ерөнхий У.Хүрэлсүхийн хувьд хэлж байсан шигээ ширүүн дайчин ажиллах нөхцөл боломжийг  үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал түүнд олгоогүй юм. Олгоогүйгээр барахгүй тэр өөрийн бодлоор ширүүхэн “хөдлөсөн” бол Засгийн газар бүрдэхгүй нөхцөл үүсэж, улмаар засгаа  сарын хугацаанд байгуулж чадаагүй УИХ тарах гэх зэрэг улс төрийн хямрал нүүрлэж болзошгүй байдал үүссэн. Тиймээс У.Хүрэлсүх засгийн газрыг түргэн шуурхай байгуулж, гацаагүй ажлуулахын тулд зарим талаар буулт хийхээс аргагүй байдалд хүрсэн гэдгийг бид ойлгох учиртай. Харин удахгүй болох МАН-ын XXVIII  Их хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  МАН-ын дарга болох юм бол төрд бугшсан энэ гацаа саад арилж, Ерөнхий сайдын өмнөө тавьсан зорилго зорилтууд намын   дэмжлэгээр хэрэгжиж, улс орны өмнө тулгарсан хямралын нөхцөл байдал арилах үндэс болох боломжтой юм.

МАН-ын XXVIII их хурлаар МАН-ын  даргаа сонгохдоо 1309 төлөөлөгч нар зөв сонголт хийх нь чухал. Их хурлын төлөөлөгчдийн буруу сонголт Монголын төрд засаглалын хямралыг бий болгох нөхцлийг бүрдүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Төрд олон жил зүтгэсэн атлаа шударга ёсны зарчимыг уландаа гишгэж, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцахыг завдаж ирсэн МАН дах бүлэглэл аанай л сурсан зангаараа төлөөлөгчдийг дайлах цайлах, мөнгө төгрөг өгөх байдлаар тэдний ирээдүйг, цаашлаад монголын ирээдүйг “худалдан авах”-ыг санаархаж байгаа нь гэхмэдээлэл байна.

Ийм хүмүүсийг дэмжиж сонголт хийх юм бол юуны өмнө 2018 оны эхээр Засгийн газар дахин огцрох, цаашлаад засаглалын хямрал улс оронд нүүрлэж, улмаар 2020 онд МАН парламентад биш гудамжинд гарч мэднэ. Ингэхэд хүрвэл МАН-ын Их хурлын 1309 төлөөлөгч төдийгүй өдгөө төрийн байгууллагуудад ажил эрхэлж байгаа олон мянган МАН-ын гишүүд ажилгүй болоход хүрнэ. Иймээс Засгийн газраа чамбайруулаад, намын бодлогоо бариад явах У.Хүрэлсүхийг дэмжиж саналаа  өгөх нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэртэй үйл хэрэг болно гэж судлаачид хэлж байна.

Ц.Бат

Share Button

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • sad 122.201.20.157

    2017/11/17 at 16:52

    khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar… bitgii sanal suudliin heruul hj bai…

  • зочин 104.236.4.0

    2017/11/17 at 17:52

    Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 − = 1