МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө

Намрын дунд сарын налгар сайхан өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүүхдийнхээ хуримыг Богд уулын аманд,  Чингисийн хүрээ амралтын газарт нижгэр сайхан тэмдэглэжээ. Хуримын хүндэт зочдын суудалд улстарчид, тэр дундаа АН-ын лидерүүд, за тэгээд Зи-г тойрон хүрээлэгчдийн төлөөлөгчид ч олон байж.  Энэ ч яахав, хэнийгээ урих нь тэдний хэрэг.

Харин хүүхэд нь гал голомт үүсгэж хуримаа хийж байгаа энэ билэгт сайн өдөр улстөрчид хор найруулж, хов хэлэлцэхээ мартсангүй.  Билэгдэл талаас нь бодсон ч ийм сайхан гэрэл гэгээтэй үйл явдал болж байхад тэнд  улс төр, хар шар пиар, хагалж бутаргах тухай ярьж байна гэдэг байж боломгүй мэт.

Сурсан юмыг сураар боож болдоггүй  гэж л энэ байх.  Ууусан идсэндээ халамцсан улстөрчид энэ  үеэр нэгэн “барбарас” төлөвлөгөөг хэлэлцсэн гэнэ.  Тодруулбал,  эрх баригч МАН-ыг 2018 оноос өмнө хоёр хувааж, оны дараа гурав хувааж “жижиглэх” тухай ярилцжээ.  Тэнд байсан эх сурвалжийн  энэ мэдээ үнэний ортой байсан нь түүнээс хойшхи үйл явдлаар нотлогдож байна.

Энэ намрын улс төр урьд байгаагүйгээр халуурч бүлээрч, хэзээнээс дотоод эв нэгдлээ эрхэмлэж ирсэн  эрх баригч намынхан хоёр хуваагдаад байгаа нь нүдэнд харагдах ил цагаан үнэн. Ерөнхийлөгч Х.Баттулгад ойр эх сурвалжийнхан үүнийг “Топор” ажиллагаа хэмээн  нэрлэсэн нь ч бас учиртай. Тэгэхээр хүний өөрийн нийлсэн хэсэг бүлэг МАН-ыг оноос өмнө хоёр хуваах зорилгодоо ямар ч байсан хүрчихсэн бололтой. Энэ стратегийг хэрэгжүүлэгчдэд оны дараа гэхэд  “Гомдогсодын  бүлэг” гэж бэлээхэн баг гарч ирч гурав дахь хуваагдлын галыг өрдөж мэдэх юм.

Ардчилсан намын  МАН-ыг хуваах стратеги төлөвлөгөө нэг иймэрхүү янзаар  үргэлжлэх бололтой.

МАН-ын улстөрч С.Баяр нэгэнтээ “ Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” хэмээн ууган намын бүлээс МАХН-ыг  гал таслахад хэлж байсан удаатай. Энэ үгийн улс төрийн өнгө аяс ийн биеллээ олж эхэлж байна уу.

Эх сурвалж:uls.mn

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …