С. Бямбацогт: Монгол Ардын намын 28-р их хурлаар намын мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батална

Монгол Ардын намын удирдлагууд 28-р их хуралтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан” Монгол Ардын намын ээлжит 28-р Их хурал ирэх долоо хоногийн 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон. 28-р Их хуралд 1309 төлөөлөгчид хуралд оролцохоор сонгогдсон байгаа юм. Эдгээр төлөөлөгчдийн 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгчид, 236 буюу 18 хувь нь удирдах зөвлөлийн квотоор буюу албан тушаалаар сонгогдсон.

Нийт сонгогдсон төлөөлөгчдийн 306 нь эмэгтэй төлөөлөгчид оролцоно. Их хуралд нийт 97 ахмад настан сонгогдсоноос хамгийн ахмад настай төлөөлөгч 88 настай Монгол Ардын намын даргаар сонгогдож байсан П. Очирбат гуай сонгогдсон. Хамгийн залуу 22 настай төлөөлөгч орон нутгаас сонгогдсон байна.

28-Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, ерөнхий нарийн бичгийн дөрвөн жилийн ажлын тайлан, хяналтын ерөнхий хорооны тайлан, Монгол орны улс төр, эдийн засгийн байдал, болон цаашид хийж хэрэгжүүлэх зорилт агуулсан илтгэлүүдийг танилцуулна.

Намын Их хурлын хэлэлцэх асуудалд намын дүрмийн өөрчлөлт орж байгаа юм. Намын дүрмийн өөрчлөлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд гишүүн хариуцан ажилласан.

Мөн намын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг УИХ-ын гишүүн С. Бямбацогт хариуцан ажилласан байгаа” гэж мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт”Улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл суларсан. Эрх мэдлийн төлөөх хүмүүсийн бөөгнөрөл гэж үзэх боллоо. Улс төрийн намууд өөрийн гэсэн дүрэм, үзэл баримтлалтай түүнийхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас МАН намынхаа мөрийн хөтөлбөрт шинэчлэл хийе гэж үзсэн. Энэ хурлаар Мөрийн хөтөлбөртөө орчин үеийн нийгмийн шинэчлэл нийцүүлэн бодитой дүгнэлт хийн боловсруулсан. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тэс өөр мөрийн хөтөлбөр байгаа. Монгол Ардын намд шинээр элсэх гэж байгаа гишүүдэд намынхаа үзэл баримтлал, бодлого, үнэт зүйл, үзэл санаа, зарим мөрийн хөтөлбөртөө оруулсан болно. Мөрийн хөтөлбөрөө 28 дугаар их хуралд танилцуулахад бэлэн болоод байна”гэлээ.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …