Ц.Энхжин: Намайг дэмжиж эцсийн мөч хvртэл хамт байгаарай

Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин  маргааш  БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн  амжилттай оролцож байгаа билээ.

Тэрбээр Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч,  “Спорлог мисс”  тэмцээний наймд,“Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм.

67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү төрөлд тэргүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг автоматаар болох аж.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа”Тэмцээний финал болоход 1 хоног vлдлээ. Бид өнөөдөр орой 10 хvртэл бэлтгэлтэй. Өөрийгөө бvрэн дайчлан оролцох болно. Та бvхэн минь идэвхтэй дэмжиж эцсийн хvртэл хамт байгаарай.Бид хамтдаа чадна. Өлзий хээ нь баяр жаргал дуудан, гай барцад, өвчин зовлон, хар цагаан хэл амнаас хамгаалж, урт удаан наслахыг бэлгэддэг учраас энэ ээмгээ өдөр тутамдаа зvvж байгаа” гэж бичжээ.

 “Ард түмний сонголт” төрөлд Ц.Энхжинг http://www.missworld.com/#/contestants/4811 хуудсаар орж дэмжих боломжтой.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …