Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва -г шар айрагны шилээр цохиогүй

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 дэх их аварга Хакүрю М.Ананд тэргүүтэй монгол бөхчүүд хамт байсан аж. Тэд шар айраг уугаад сууж байсан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хакүхо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Харүмафүжи Таканойвагийн биед халдсан. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Би тэдэнтэй хамт байсан” гэжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …