Супермодель Синди Кроуфордын охин Кайя Гербер

1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж байсан супермодель Синди Кроуфордын охин Кайя Гербер 16 настай

Кайя Гербер 10 настайдаа загварын ертөнцөд анх хөл тавьж байсан. Тэрбээр “Young Versace” компанийн зураг авалтад хамгийн анх орж байсан юм байна. 2014 онд Кайя “IMG Models” загварын агентлагтай гэрээ байгуулсан бөгөөд одоогоор “Marc Jacobs” сурталчилгааны компанийн төсөл дээр ажиллаж байгаа ажээ.

Кайя Гербер өөрийн Instagram хуудаснаа 1,6 сая дагагчтай бөгөөд Teen Vogue сэтгүүлийн The Iconic Issue нэртэй тусгай дугаарын нүүр хуудсан дээр гарсан туршлагатай нэгэн юм.

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …