Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Туйлын амжилттай өдөр болно. Энэ өдөр та бусдад хурц сэтгэгдэл төрүүлнэ. Харилцааны хүрээ өргөжнө. Олонхи нь ирээдүйтэй ажил төрөлд орно. Зарим нэг нь зугаа цэнгэлтэй аяллаар явна. Зугаатай аяллаар явах нь таашаал, ашиг өгч, томилолтоор явбал ажил амжилттай бүтнэ.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таагүй зүйлс хувь заяаны даажигнал тохиолдох магадлалтай. Таны итгэж найдаж байсан хүн урвасан нь хамгийн хүнд цохилт болно. Жижиг сажиг гомдлуудад хариу бүү өг, өш хонзон бүү сана. Энэ нь хэнд ч ашиг тус өгч байгаагүй. Өөрийг тань гомдоосон хүнийг уучил, сүм хийдэд очвол сайн.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэрэг бүтэлгүйтэнэ. Дарга нараасаа зайгаа барь, нүдэнд нь өртөхгүйг хичээ. Албан тушаал дэвшинэ гэж бүү найд. Тэд танд шударга бус хандана. Гэсэн ч энэ нь таныг дандаа бүтэлгүйтэл дагаж, бүх хөдөлмөр тань талаар өнгөрнө гэсэн үг биш.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралын эх сурвалж амжилт эрч хүчээс шалтгаална. Амжилтын үүд хаалга нээгдэж зорьсондоо хүрнэ. Энэ өдөр та гайхалтай дур булаам байна. Өөрийгөө золиослоод ч болов бусдыг аз жаргалтай болгох гэж чин сэтгэлээсээ зүтгэнэ. Толгой, нуруу, амьсгалын замын эрхтнээ хайрла. Амьсгалын эрхтний өвчин хүндэрч болзошгүй.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр аливаад хорхой хүрч, өөрийгөө дийлэлгүй хэтрүүлэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хожим нь гэмшихгүйн тул ухаалаг байж, тэнэг зүйл хийхгүй байх хэрэгтэй.

ОХИН (8/23-9/22)

Та удирдлагуудтайгаа хэл амаа олно. Та өнөөдөр албан тушаал ахих байх. Даатгал эсвэл өв залгамжлах талаар сайн мэдээ сонсох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе. Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та нэлээд хугацаанд тогтворгүй байснаа дараа нь ажлын дасал болсон хэмнэлдээ орно. Сарын хоёрдугаар хагаст хуучин ажлаа амжилттай дуусгана. Хоолоо сойход тохиромжтой өдөр. Хэрэггүй зүйлүүдээ хог руу хая. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Арьс өнгөний өвчин тусч болзошгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тааламжтай сайхан өдөр болно. Ажлын хамт олон, гэр бүлийнхэн бүгд сэтгэл өөдрөг хангалуун байна. Ертөнц дээрх бүхий л зүйлс таны сайн сайханд зориулагдсан мэт сэтгэгдэл төрнө. Мөрөөдөхөөс ч эмээж байсан зүйлсээ та бүтээж чадна.

НУМ (11/22-12/21)

Өр зээлээ дарж чадахгүй байдалд хүрэхээс болгоомжил. Түүнчлэн орлогоо ч сайн төлөвлө. Томоохон худалдах худалдан авах үйл ажиллагаа бүү явуул. Бага зэргийн материаллаг асуудлыг шийдэж чадна. Урьдчилгаа мөнгөө авч ажлаа эхэл. Алба ажил дэвших, ашиг олох гэх зэрэг олон боломжинд сандарч тэвдэнэ. Бусдын хүлээлтийг зөвтгө.

МАТАР (12/22-1/19)

Та бусдыг эзэмдэх хурц мэдрэмжээсээ болж өнөөдөр шувуу мэт дүүлэн нисэх чадвартай байх болно. Бусдын анхаарлыг өөртөө татах гэснээсээ болж улиг болж яршиг удахгүй байхыг танд зөвлөж байна. Хаан мэт аашилж, налгар тайван байх нь зөвдөнө.

ХУМХ (1/20-2/18)

Энэ ордын ихэнх хүмүүс шагнал хүртэх болно. Та хуучин өрөө төлөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд азгүйдэж байсан байна. Гэхдээ алдаан дээрээ сурдгийг хүн бүр мэднэ. Дотны хүмүүстэйгээ зугаацан цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна.

ЗАГАС (2/19-3/20)

Зөн билэг хурц өдөр. Сайхан дурсамж дүүрэн, ухаан саруул байна. Сайн зохион байгуулагч, сэтгэл зүйч чанараа харуул. Зарим ажил хэргийг албаны ширээний ард бус шийдэх хэрэг гарна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …