Ники Минаж PAPER сэтгүүлийн нүүрийг чимлээ

Гурван жилийн өмнө Ким Кардашиан “Интернетийг шуугиулсан нь” гарчигтай алдарт нүцгэн зургаа Paper сэтгүүлд татуулж байсан. Тус сэтгүүлийн энэ сарын дугаарт 34 настай реппер Ники Минаж оролцлоо. Тэрбээр алдарт гэрэл зурагчин Эллен фон Унверт хамтарч зураг авалтад оролцжээ.

Түүнээс сурвалжлагч та хоёр дах удаагаа кинонд тоглолоо. Ирээдүйд өөр кинонд дүр бүтээнэ гэсэн бодолтой байна уу гэж асуужээ. Хариуд нь Ники Минаж “Би жүжиглэх дуртай, гэхдээ хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Би бага сургуульд байхдаа хамгийн анх жүжиглэж байсан. Үүнээс маш их урам зориг авсан бөгөөд дараа нь Манхэттэн дах урлагийн сургуульд элсч байсан. Тэгэхээр жүжиглэлт миний сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Дараагаар нь хөгжим байх болно” гэж ярьжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.