CHAIRMAN COLLEGE – Удирдах ажилтанд зориулсан сургалт

Монголын бизнесийн түүхийг бүтээсэн манлайлагчдын залгамж халаа чадварлаг удирдагчийг бэлтгэх зорилготой “CHAIRMAN COLLEGE – Бизнесийн удирдах ажилтанд зориулсан танхимын сургалт”-ыг танилцуулж байна.

Сургалтад Компанийн удирдлагын түвшний менежер, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, Старт-Ап, Энтрепренерууд хамрагдах боломжтой.

Уг сургалтаар оролцогч танд:

Компанийн засаглал ба Менежментийн засаглал, Манлайлал ба байгууллага, Компанийн стратеги боловсруулалт болон бизнесийн эрх зүйн орчин,  Хүний нөөцийн бодлого, сургалт хөгжүүлэлт, Хөдөлмөрийн эрх зүйн асуудлууд, Технологи, маркетинг борлуулалт, менежментийн орчин үеийн чиг хандлагыг эрх зүйд нийцүүлэн ашиглах буюу Менежмент, Эрхзүйн хосолсон мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж олгож байна.

Хөтөлбөрийн код: CC 1.0

Сургалтын хугацаа: Нийт 45 цаг /Үүнд: Онолын 30 цаг, Дадлага ажлын 15 цаг багтана./

“CHAIRMAN COLLEGE”  сургалт 2017 оны 11-р сарын 22-нд эхэлнэ.

Сургалттай холбоотой нэмэлт мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утсаар лавлана уу.

 

эх сурвалж: www.corporate.mn

 

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …