НИТХ-ын шинэ тэргүүлэгчидтэй ТАНИЛЦ

 

Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын ээлжит бус I-р хуралдаанаар НИТХ-ын есөн тэргүүлэгчийг /2017.11.15/  сонгон батламжиллаа.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж сонголоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, сонгох эрх нээлттэй үлдэж буй юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийн товч танилцуулгыг хүргэе. НИТХ-ын есөн тэргүүлэгчдийн хувьд нэг жилийн хугацаатай ажилладаг. НИТХ-д авсан суудлын тооноос хамаарч нийт 11 тэргүүлэгчээс МАН-ын 9, АН-ын 2 гишүүд байхаар тогтсон. НИТХ-ын тэргүүлэгчид нь Нийслэлийн иргэдийн хурлын чөлөөт цагт Нийслэлийн бодлогыг тодорхойлоход голлох үүрэгтэй оролцож шийдвэр гаргадаг төлөөллийн ардчилалын институци юм.

НИТХ-ын дарга С.Амарсайханы товч намтар 

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажилласан. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Налайх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Гавъяа шагнал : 2012 онд “Алтан гадас” одон

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байна.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун 

Төгссөн сургууль : 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2003- 2004 ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургууль /DSH Герман хэл/, 2011- 2013 Удирдлагын академи – төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – төрийн удирдлагын доктрант

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, магистр, доктрант

Ажилласан байдал : 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшилийн концессын хэлтсийн дарга, 2012- 2015 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тамгын газрын дарга, 2016 хүртэл СХД-ын тамгын даргаар ажиллаж байгаад 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл 

Төгссөн сургууль : -Баянхонгор аймгийн төвийн II дунд сургууль, МУБИС- ийг Түүх-Нийгмийн Ухаанб багш бакалавар – 2006 онд, Боловсролын удирдлагын магистр-2008 онд -Улс төрийн ухааны докторант-2008 оноос

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд боловсролтой, Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Боловсролын удирдлагын магистр цолтой

Ажилласан байдал : Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2006-2007, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт 2007, Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2007-2010, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 2010-2011, МҮХАҮТ-д хэлтсийн дарга 2011-2012, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх 2012,02-2012,10, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч 2012-2013, МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан 2013-2016, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга 2016 оноос, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч 2008-2012,  2016 оноос 2016 оны НИТХ-ын сонгуулиар Налайх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа

Төгссөн сургууль : 2002 онд Япон улсын Токиогийн Био-Технологийн их сургууль, Био-систем хэрэглээний шинжлэх ухааны доктурантур

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Инженерийн ухааны доктор/PhD/, Электроник, мэдээлэл зүй, анагаахын инженерчлэл, төслийн манежмент

Ажилласан байдал : 2002-2007 Япон улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч
2007-2009 АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багш
2010-2014 Япон улсын Шизуокагийн Их сургуульд Мэдээллийн технологийн багш
2015-2016 МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга
2016 оноос АХБ-ЕХОБ- УБ-ын гурвалсан санхүүжилттэй “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатыг хариуцсан дэд зохицуулагчаар ажиллаж 2016 оны НИТХ-ын сонгуулиар Хан -Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан

Төгссөн сургууль : 1979-1989 онд Нийслэлийн 5 дугаар бүрэн дунд сургууль, 1998-2001 онд “Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль”, 2001-2004 онд “Отгонтэнгэр Их Сургууль”, 2005-2007 онд “Удирдлагын Академи Бизнесийн Удирдлагын Сургууль”

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол :

Ажилласан байдал : 1992-1998 он хүртэл хувиараа бизнес эрхэлж байсан, 1998-2001 онд “Алаг-Уул Интертрейд” ХХК-д дэд захирал, захиралаар, 2001-2003 онд “Дэвшил Сан” Хадгаламж зээлийн хоршоонд даргаар, 2005-2006.08 сар хүртэл БГД-ийн Засаг даргын туслах, 2006.08-2008.09 сар хүртэл БХД-ийн ЗДТГ-т Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар, 2009-2010 онд БХД-ийн ЗДТГ-ын даргаар, 2011-2014.08 сар хүртэл “Алаг-Уул Ган” ББСБ-д захиралаар 2014.08 сараас БХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, 2016 оны НИТХ-ын сонгуулиар Багахангай дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал

Төгссөн сургууль : 2016 Хүний нөөцийн боловсролын институт, Төслийн менежер, 2015 Duksun womens university, СӨБ-ийн дээд курс, 2005-2007 Монгол Улсын Багшийн Их сургууль, Боловсролын Удирдлагын Магиср, 1993-1997 “Онол” гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний орчуулагч, 1989-1993 МУБИС Багшийн коллеж, Бага ангийн багш, 1981-1989 Дунд сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Англи хэлний багш, орчуулагч, Боловсролын удирдлагын магистр

Ажилласан байдал : 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль, Ерөнхий захирал, 2000-2016 Хайп, 1999-2000 Монфорте ХХК, Захирлын туслах, орчуулагч, 1998-1999 Sonlife интернейшнл ХХК, Орчуулагч, 1996-1998 Монцаме агентлаг, Орчуулагч редактор, Игаяс гадаад хэлний сургалтын төв, Гүйцэтгэх захирал, 2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон 

Төгссөн сургууль : 1998-2002 ХБНГУ Freie Uni – Улс төр судлаач бакалавр, 2013-2015 ИЗОУИС Эрх зүйч бакалавр

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол :

Ажилласан байдал : 2003 он “Орифлэйм” ХХК захирал, 2004-2009 “Ориент Энержи Групп” ХХК гүйцэтгэх захирал, 2007-2009 “Пауэрложистикс” ХХК Ерөнхий захирал, 2009-2012 “Аз хийморийн хишиг” ХХК Захирал, 2013-2015 УИХ-ын Тамгын Газар УИХ-ын Гишүүний бие төлөөлөгч, 2015 “А1 ГРУПП” ХХК Захирал, 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч С.Эрдэнэтуул

Төгссөн сургууль : 1989-1994 онд Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургууль, 1994-1997 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар бүрэн дунд сургууль, 1997-1999 онд Сингапур улсын Пианер дунд сургууль, 2002-2005 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфорд Бруукс их сургууль, 2015-2017 Удирдлагын академи

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : 2002-2005 онд Бизнесийн удирдлагын бакалавр, 2015-2016 онд Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал : 2007 онд “Нарантуул” зочид буудал – Менежер, 2007-2008 онд Голомт банк картын төв – Мэргэжилтэн, 2009-2011 Гадаад харилцааны яам – Хэвлэл мэдээллийн аташше, 2010 оноос хойш SS Club-ын дэргэдэх хүүхэд залуучуудын усан спортын багийн менежер, 2011-2016 оны 6 сар хүртэл “Нарантуул Трейд” ХХК Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн захирал, 2016 оны 7 сард НИТХ-ын төлөөлөгч, 2016 оны 9 сараас одоог хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга, 2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Баярхүү

Төгссөн сургууль : 1981-1988 ​Нийслэлийн 20-р дунд сургууль, 1989-1991 ​Нийслэлийн 51-р дунд сургууль, 2004-2006 ​Удирдлагын академи, 2007-2008​ Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын “Adgware Academy”, 2009-2011​ Отгонтэнгэр их сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйч, Бизнесийн удирдлагын магистр

Ажилласан байдал : 1995-1996​ МҮОНРТ- д туслах найруулагч, 2003-2005 ​“Mongol drilling” ххк гүйцэтгэх захирал, 2006-2008​ЗГХЭГ- т Сайдын ажлын албаны ахлах,2011-2013 ​Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хороонд дэд дарга, 2012-2014 ​СБД- ийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч, 2014-2015 ​Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дарга, 2015-2016 ​Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны “Бодлогын зөвлөлын дарга”, 2013-2016​ Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд Дэд ерөнхийлөгч, 2002-2016​ Сөүл хотын Соёл мэдээллийн төвийн захирал, ​2016 онд МАН-аас сонгуульд нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

Бэлтгэсэн: Г.Ариунаа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.