Анхдагч болсон алдартай 15 эмэгтэй /цуврал 1/

Дэлхийг өөрчилж буй хүчирхэг олон эмэгтэй байдаг. Тэдний хийсэн зүйлийн үр дүнд манай дэлхий илүү энх тайван хийгээд эв нэгдэлтэй болж байгаа билээ.

“Magazine” сэтгүүл аливаа зүйлд анхдагч болсон эмэгтэйчүүдийг нэрлэсэн ба үүнд хэн хэн орсон болохыг харья. Тэдний зургийг Бразилын 22 настай гэрэл зурагчин Люса Доор авчээ.

Эелийн Коллинс

Сансрын хөлгийг удирдсан анхны эмэгтэй. 1991 онд одон оронч болжээ. Тэрээр NASA-д ажиллаж байгаад 2006 онд тэтгэвэрт гарсан. Нийт дөрвөн сансрын нислэгт нисгэгч, командлагчаар ажилласан.

Никки Халий

Өмнөд Каролина мужийн анхны эмэгтэй амбан захирагчаар 2011 оноос хойш ажилласан. Одоо НҮБ-т Америкийн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаа.

Эва Дувэрнэй

Найруулсан кино нь Оскарын шилдэг баримтат болон шилдэг зураглалтай кинонд нэр дэвшсэн анхны Африк эмэгтэй.

Катаринь Жеффертс

Америкийн “Episcopal” сүмийн анхны  эмэгтэй хамба.

Хиллари Клинтон

Америкийн Төрийн Нарийн Бичгийн Даргаар ажиллаж, ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны тэргүүн хатагтай.

Опра Винфри 

Өөрийн ярилцлагын шоутай болсон анхны эмэгтэй. Тэрээр шоугаа өөрөө найруулдаг.

Рита Морэна

Emmy, Grammy, Oscar болон Tony шагнал хүртсэн анхны Латин эмэгтэй.

Жанет Йеллен 

АНУ-ын анхны эмэгтэй мужийн захирагч нарын зөвлөлийн тэргүүн.

Сильвия Ийрль

Тэрээр дэлхийн далай тэнгисийг хуулийн хүрээнд хамгаалдаг Америкийн Үндэсний Далай Тэнгис болон Цаг Агаарын “Mission Blue” хүрээлэнгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч.

Мази Хироно

Америкийн Сенатын гишүүн болсон анхны Ази гаралтай эмэгтэй.

Илхан Омаар

Америкийн Миннесота мужийн анхны Сомали гаралтай хууль тогтоогч эмэгтэй.

Женнифер Нелсон

Холливудын анимешн бүтээлийг ганцаарчилж найруулсан анхны эмэгтэй найруулагч. Тэрээр Кунфу Пандаг бүтээсэн юм.

Маделинь Олбрайт

Америкийн анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга.

Патришиа Баат 

Лазерын тусламжтай нүдний хагалгаа хийх төхөөрөмжийг хийсэн анхны хүн.

Шерил Сандберг

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхны эмэгтэй тэрбумтан. Тэрээр Facebook компанид удирдах албан тушаал эрхэлдэг.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …