НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ тэргүүлэгчдээ сонгож байна

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр /2017.11.14/ хуралдаж, ээлжит бус нэгдүгээр хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасны дагуу яг одоо НИТХ-ын ээлжит бус  хурал болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дотоод зохион байгуулалт болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах юм байна.

Түүнээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг талаар хэлэлцэх юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгч нь есөн төлөөлөгчөөс бүрддэг бөгөөд НИТХ-ын дарга шинээр сонгогдсон учраас НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа аж.

Өнөөдрийн ээлжит бус нэгдүгээр хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүтцийн өөрчлөлтийг мөн хэлэлцэх бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид нууцаар санал хураалт явуулж, тэргүүлэгчдийг сонгохоор болжээ.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …