“Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Т.Лхагвасүрэн оролцлоо

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит зочноор “Очир төв” буудалд амиа алдсан 13 настай охины аав Т.Лхагвасүрэн оролцлоо. Тэрбээр охиныхоо амиа алдсан хэргийн талаар олон баримтуудыг дэлгэлээ.

Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өчигдөр өөрийн цахим хуудастаа “Одоо 21.00 цагт Цензургүй яриа нэвтрүүлэгт харамсалтайгаар амь үрэгдсэн 13 настай охины аав хууль хяналтын байгууллагаар 3 сар яваад үнэнийг олж чадахгүй байгаа талаараа ярих гэж байна. Хэрцгий алуурчдын гарт үрэгдсэн охины амь насыг үл тоомсорлон хэргийг баллуурдах сонирхол хэнд байна вэ. Та бүхэн үнэнийг хүлээн авч үзнэ үү. С1 ТВ дээр сувгаа тааруулаарай. Өөрийнхөө охин бас бусдын охидын ирээдүйн төлөө энэ нэвтрүүлгийг хичнээн хэцүү байсан ч хөтлөх л болно. Эцэг хүний зовсон, шаналсан зүрхийг сэмлэн сэмлэн асуултаа асууна.  Харин үзэгч олон хүч нэмж аав ээжид нь хань болоорой” гэж бичжээ.  Дэлгэрэнгүйг хүлээн авч үзнэ үү.

https://youtu.be/sDtUHfzvuZs

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …