Ч.Ундрал:Б.Баатар хүүгээ авахаар ирж байхдаа уйлж байсан

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар, хөтлөгч П.Анужин хоёр хайр сэтгэлийн холбоотой гэх яриа төсөл хэрэгжсэн цагаас  яригдаж байсан ч П.Анужин үүнийг байнга үгүйсгэдэг. Энэ нэвтрүүлэг гарсан таван жилийн хугацаанд Б.Баатар эхнэр Ч.Ундралаас, харин П.Анужин нөхөр А.Эрдэнэбатаас салсан юм.

Харин Ч.Ундрал энэ талаар www. amjilt.com сайтад өгсөн ярилцлагад ийнхүү ярьжээ.

-Б.Баатар гэсэн нэр танд олон зүйлийг мэдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд  Б.Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна. Б. Баатар гэж хэн бэ?

-Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Б. Баатар долоо хоног болгон хүүгээ авна. Сайн аав шүү дээ. Мэдээж, миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Их зөөлөн хүн. Тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахад нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн. Их уярамтгай.

-Та Б.Баатар, Ч.Анужин хоёрын явдлыг анх яаж мэдсэн бэ?

-Анужингийн нөхөр А.Эрдэнэбатаас мэдсэн. Над руу ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би үгүй байхаа уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой хардаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ гэсэн хариултыг хэлж байсан. Юм гэдэг чинь хэзээд үнэн нь мэдэгддэг болохоор цаг хугацааны эрхэнд мэдэгдсэн л дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …