Мексикт нэг нас хүрээгүй ч 28 кг жинтэй хүүхэд бүртгэгджээ

Мексикийн Луис Мануэль Гонзалес нэртэй хүү 3.5 кг жинтэй төрсөн. Харин одоо 10 сартай болсон Луис 28 кг жинтэй болсон. Энэ нь есөн настай хүүхэдтэй адил жинтэй гэсэн үг. 24 настай түүний ээж Изабел өөрийгөө хөхний сүү сайтай учир хүү нь томорсон хэмээн бодсоноо хэлжээ.

Тэд сүүлийн үед хүүгээ томорч байгаад санаа зовниж эхэлж. Тэгээд Колима муж дахь гэрийнх нь ойролцоо байдаг эмнэлэгт хүүгээ үзүүлэхээр хандсан ч эмч нар дорвитой зүйл хэлж чадахгүй байгаа аж. Хүүг “Prader-Willi Syndrome”-той байж болох талаар таамаг дэвшүүлсэн. Ийм өвчтэй хүүхэд булчин султай, хоолны дуршил ихтэй байдаг байна.

Гэвч Луис хэвийн хооллолттой болохыг эцэг эх нь хэлжээ. Эмч нар түүнд гормоны эмчилгээ хийхийг санал болгосон. Эмчилгээнд шаардагдах нэг тарилга 555 ам.долларын үнэтэй байдаг аж. Түүний эцэг харин сарын 200 ам.долларын цалинтай.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    хэцүү л юм байна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.