Таны амралтад:Тахианы махаар хийж болох хоолны жорнууд

Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд жингээ барьж байгаа бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой. Хөөрхөн ээж та тахианы махыг шарж, чанаж, амталж, жигнэж олон янзаар хэрэглэдэг тийм үү? Тэгвэл хамгийн хурдан хугацаанд хийж болох амттай хоолны жоруудыг мэдээд аваарай.

Шаржигнуур тахиа 

Зарцуулах хугацаа: 20 минут

Орц:

  • Тахиан цээж мах 250гр,
  • Гурил 200гр,
  • Лезон Сухар
  • Наранцэцгийн тос /шархад хэрэглэгдэнэ/
  • Давс Перц
  • Өндөг 1ш
  • Сүү 100гр

Хийх аргачлал: 

Эхлээд лезоны найрлагыг заая: За аяганд 100гр сүү, 1 ширхэг түүхий өндгийг дээрээс нь хийгээд 4 чимх давс 2 чимх перц хийгээд сайтар хутгана лезон маань боллоо. Одоо тахиан махаа зузаавтар урт хэрчинэ…
Ингэж хэрчсэн махаа гуриландаа өнхрүүлж бүрээд лезондоо дүрж сухаранд бас өнхрүүлж сайтар бүрнэ. За одоо та хайруулын тавганд наранцэцгийн тосоор хуушуур шарах гэж байгаа мэт хэмжээгээр тосоо хийгээд гал дээр халаагаад бүрсэн тахиагаа шарна, шарах явцдаа 1-2 чимх давс цацаад өгөөрэй илүү амттай болно.

Тагтуритан

Орц:

1. Тахиа
2. Төмс (3 ш)
3. Лууван (1 том)
4. Бөөрөнхий сонгиино (1 ш)
5. Ногоон сонгино (1 ш)
6. Сармис (2 хумс) бяцална
7. Элсэн чихэр (3 ц/х)
8. Гүчү Жан
9. Улаан перц

Хийх арга: 
Тахианы махаа том том цавчиж хэрч. Төмс луувангаа  ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалга. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга.

Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэм. Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно.

Хоолныхоо хачиранд будаа агшаагаарай. Будаа агшаадхдаа будаагаа угаагаад тохирсон хэмжээний усыг хийгээд бага зэрэг давс, наранцэцэгийн тос хутгаад агшаагаарай амттай болох болно.

Тахианы махан амтат салат

Орц

  1. тахианы цээж мах
  2. 1/2 аяга майоннез
  3. 1 хоолны халбага гоньдны амтлагч
  4. 1 хоолны халбага лемоны шүүс
  5. 1 хоолны халбага зөгийн бал
  6. 1 цайны халбага сармисны нунтаг
  7. 1 цайны халбага сонгиноны нунтаг
  8. 1 цайны халбага базиликны нунтаг
  9. 3 ширхэг хатуу чанасан өндөг
  10. Давс, перец

Хийх арга: 

1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/
2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө.
3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.
4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.
5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.
6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.
7. Салатаа бага зэрэг хөргөөд л боллоо.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …