Багш нарт 516 мянган төгрөгийн урамшууллыг энэ онд олгохоор боллоо

Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал ирэх 2018 он хүртэл багш нар ажил хаяхгүй бөгөөд сар бүр урамшуулал цалин 516 мянган төгрөг авахаар боллоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12-р зүйл Монгол улсын үндсэн хуулийн 19.1-т зааснаар төр иргэдийн нийгэм эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй гэсэн хуулийн хүрээнд багш нарын төлөөлөл, ҮЭХ-ны гишүүд, салбар яамууд хэлэлцсэний үр дүнд цалин нэмэх бодит хэлэлцээрийг гаргажээ.

Засгийн газраас энэ онд багш нарын цалин нэмэх боломжгүй гэж үзсэн тул 2018 он хүртэл багш нарын цалин дээр сар бүр урамшуулал олгохоор боллоо. БСШУСЯ-аас өнөөдөр багшийн цалин нэмүүлэх түр хороонд хүргүүлсэн мэдэгдэлд бүх сургууль, цэцэрлэгийн бүх ажилчид, багш нарт энэ оны 11, 12-р сард 516 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсныг албан бичгээр хүргүүлжээ. Иймд багш нар ирэх он хүртэл ажил хаяхгүй гэдгээ зарлаж ирэх оноос эхлэн цалингаа 50 нэмэгдүүлэх тэмцлээ үргэлжлүүлэх юм байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …