Төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг дэмжлээ

Image result for чуулган

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 85.2 хувь нь дэмжээгүй тул Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшууллыг олгохоор боллоо. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Тухайлбал Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч та одоо Женко группийн ерөнхийлөгч биш. Та бол ард түмний ерөнхийлөгч. Хоригийг Ерөнхийлөгч тавиад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тавиад байна уу. Манай улс тэр чигтээ хоригт орчихлоо. Хориг тавихаас илүүтэй үндэснийхээ аюулгүй байдал, үндсэн хууль улс эх орныхоо тогтвортой байдлыг ярихгүй юм уу? гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч бид хоёр уулзаж ярилцаж байсан. Та надаас 55 тэрбум их мөнгө үү гэж асуусан. Би хариуд нь 55 тэрбум гэдэг бол төрийн албан хаагчдын банкныхаа зээлийнхээ хүүд төлөх хоёр сарын мөнгө. Бид улстөржихөө болимоор байна. Ажлаа хийж урагшаа хөгжих цаг болсон” гэж ярилаа.

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …