Өчигдрийн онцлох фото агшинууд

Газар дундын тэнгис

Цагаач өөрийнх нь сууж явсан усан онгоц сүйрсний дараа Германы төрийн бус байгууллагын усан онгоцонд суухыг хичээж байна. Усан онгоц нь сүйрснээс таван хүн амиа алдсаны дотор дөнгөж төрсөн хүүхэд байжээ.

Герман, Берлин

Канцлер Ангела Меркель дөрвөн намын уулзалтад явж байна.

Орос, Москва

Улаан талбайд октябрын баярын жагсаал болов.

Англи, Лондон

“Buckingham”-ын ордонд хатан хаан жүжигчин, зохиолч Жюли Волтерст шагнал гардууллаа.

Кашмир, Друбгам

Энэтхэгийн батлан хамгаалах хүчнийхэнтэй мөргөлдөж амиа алдсан Васээм Ахмадын нөхөд түүнд эмгэнэл үзүүлж байна.

 Англи, Лондон

Телевизийн од асан Ролф Харрис дээд шүүхэд ирлээ.

Англи, Хэевардс Хийт 

36 метрийн өндөртэй модыг зул сарын баярт зориулж чимэглэж байна.

Орос, Казан

Акробат хосолсон рок-н-роллл бүжгийн Дэлхийн аваргын тэмцээн болж байна.

Грек, Афин

Сурагчид боловсролын системийг эсэргүүцэж парламентын ордны өмнө жагсаал хийж байна.

Хятад, Бээжин

Загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгч Ху Шегуаны загварыг үзүүлж байна.

Өмнөд Солонгос, Сөүл

Трамп Азийн орнуудад есөн өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа ба түүнийг нутагт нь ирэхийг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай тулж байна.

 


Санал болгох мэдээ

Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

Орос, Москва Кремлин Спасскаяа цамхаг, Гэгээнтэн Басилын цогчин дуганыг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Хятад, …