Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа.

БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

-Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал яригддаг.  Нэгдүгээрт төр зорилтод бүлгийн иргэдээ  орхих ёсгүй. Хоёрдугаарт, зах зээл дээрх орон сууцнаас зорилтот бүлгийн иргэд худалдаж авах боломж нь хэр билээ. Энэ дагуу хямд өртөгтэй чанартай орон сууцыг санхүүжүүлсээр ирсэн. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь орон сууц бариулахдаа хөрөнгө санхүүжилтийг нь шийдэж, дотоодын барилгын компаниудаар захиалан  бариулдаг учраас үндэсний компани, дотоодынхоо үйлдвэрлэл, монгол ажилчдыг дэмждэг.

Хямд өртөгтэй чанартай орон сууцаар зорилтот бүлгийн иргэдийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх барилгын компаниудыг дэмжиж ажиллаж байна. Эндээс харахад Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага яалт ч үгүй байх ёстой. Жишээлбэл, Сингапур, БНСУ, Турк зэрэг оронд манайх шиг байгууллагуудаар дамжуулан иргэдийнхээ орон сууцны асуудлыг амжилттай шийдвэрлэсэн байдаг.

Мөн 2016 оноос ТОСК ТӨҮГ нь “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ипотекийн зээлд урьдчилгаа 30 хувийг төлөх боломжгүй хуримтлал үүсгээгүй иргэдэд зориулагдаж байгаа энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, төрийн албан хаагч, байгалийн гамшигт нэрвэгдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд зэрэг нийгмийн бүх л давхаргыг хамруулах зорилттой байдаг.

Өнөөдрийн байдлаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1500 гаруй иргэд хамрагдаад байна.

Өнөөдрийн байдлаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1500 гаруй иргэд хамрагдаад байна.  2007-2009 оны үед Монгол Улсад арилжааны банкны орон сууцны зээл 20 гаруй  хувийн хүүтэй байхад ТОСК ТӨҮГ нь (ОССК) “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг сум сууринд орон сууц захиалан бариулж, орон сууцны 11 хувийн хүүтэй зээлийг олгож байсан. 2008-2009 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал манайд ч бас нөлөөлж  барилгын салбар уналтад орж хүндэрсэн.

Энэ үед ТОСК ТӨҮГ нь “Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан амжилттай хэрэгжүүлж Улаанбаатар, орон нутгийн төрийн албан хаагчдад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох замаар  царцаад байсан барилгын салбарыг уналтаас гаргаж байсан.Барилгын салбар иргэдийн худалдан авах чадвараас шууд хамаардаг. Эдийн засаг унах үзүүлэлт ажиглагдаж эхлэхэд хамгийн эхэнд барилгын салбар өртдөг. Тиймээс иргэдийг ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлж байж энэ салбар хөгжинө. Дээрээс нь барилгын салбарыг тэжээдэг гол зүйл нь ипотекийн зээл байдаг. Тиймээс банкууд ипотекийн зээл олгохгүй л бол энэ салбарын борлуулалт  зогсонги байдалд орж байна.

ТӨР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ХӨРӨНГӨӨ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

-Түрээсийн орон сууц хөтөлбөр олон улсад түгээмэл байдаг. Засгийн газрын хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны хөтөлбөр одоогийн байдлаар зөвхөн Төрийн орон сууцны корпорацийн санхүүжүүлсэн төслүүд дээр хэрэгжиж байна. Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцыг хөдөлгөх гол хүч бол түрээсийн орон сууц. Зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэдийг орон сууцжуулна, барилгын салбарыг хөдөлгөнө. Мэдээж төр орон сууцнуудыг худалдан авахад эх үүсвэрийн асуудал яригдана.

Эх үүсвэрийг дотоодоос шийдвэрлэх боломж хомс. Ялангуяа эдийн засаг хямарсан үед хүндрэлтэй байгаа. Тиймээс төр орон сууц худалдан авах хөрөнгөө улсын төсөвт ачаалал үүрүүлэхгүйгээр бага хүүтэй, буцалтгүй тусламжаар гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа учраас барилгын салбарт гадны хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх хэрэгтэй. Орон сууц барьцаалсан эрх үүргийн харилцаа харьцангуй баталгаатай байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр үүнтэй адил.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …