90-ээд оны хитүүд нэгэн дор

Монголын урлагийн ертөнцөд нэгэн цонх нээгдсэн нь хип хоп урлаг байлаа. Энэ дэлхийн урлагийн анхны шанг эх орондоо татсан хамтлаг бол Хар тас. Тус хамт­лагийн  хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцас­лалт имиж нь 1990-ээд оны эхэн үеийн залуусын шүтээн болж байлаа. Хэрвээ тэд байгаагүй бол ХИП ХОП гэх энэ урсгал өдгөө манай улсад ямархуу хөгжилтэй байхыг хэн ч таашгүй. Тэд бол хип хоп урлагийн томоохон төлөөллүүдийн нэг. Тэднийг анх  гарч ирж байхад энэ урсгалыг ойлгох хүн байгаагүй гэдэг. Гэсэн ч үүнээсээ санаа зовохгүйгээр илүү хүчтэй байсан нь өдгөө энэ олон репрүүдийг төрүүлээ биз. Хэсэг чимээгүй болсон тэднийг үе нь өнгөрсөн гэж хүмүүс ярьж байсан. Гэтэл тэд гэнэт л тэсрэлт хийж цахим ертөнцөд сайн үйлсэд зориулж реп челленжийг эхлүүлсэн билээ. Тэдний эхлүүлсэн уг челленжид оролцоогүй хамтлаг гэж үгүй. Бүр хошин урлагийн нэрт мастерууд маань хүртэл нэгдсэн билээ. Тэгвэл 11-р сарын 11-ний өдөр үе үеийн репрүүд UB PLACE-д нэгэн дор цуглаж Реп челленж сайн үйлсийн аяны хаалтын шоуг ганцхан удаа хийх гэж байна.  Уг шоунд ХАР ТАС, ХАР САРНАЙ, СҮНС ICE TOP, МОНТА-РЕП, ДИЖИТАЛ, MR DOGS, МУГЖ БООЁО, МУГЖ АГЛУУ гэх зэрэг олон хамтлаг дуучид оролцох болно. Тэд UB PLACE-ийн танхимыг ганцхан өдөр доргиох гэж байна

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.