Азтай аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ

Нийтийн дууны төрөлд хүчтэйхэн гарч ирж байгаа дуучин бол  Бямбасүрэнгийн Эрдэнэхүү билээ. Түүний хувьд олон сайхан уран бүтээл туурвиж өөрийн гэсэн фэнүүдтэй болсон нэгэн. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Түүний анхны бие даасан тоглолтод урилгаар  МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Самбуу болон МУСТА Б.Энхмэнд, Э.Төрмандах, Д.Цогтбаяр, П.Жимсээ тэргүүтэй дуучид болон Үндэсний хөгжмийн Алтан ураг хамтлаг, Хошин элэглэлийн Пароди хамтлагууд оролцох юм. Мөн тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас аз нь шовойсон аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэх гэнэ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …