Кара Жоселин Делевины амьдралыг харуулсан фото түүх

 Загвар өмсөгч Кара Жоселин  1992 оны наймдугаар сарын 12-нд Английн Лондон хотноо сурвалжит гэр бүлд төржээ. Карагийн аав Чарльз Делевинь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн бөгөөд английн томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудыг эзэмшдэг,  Английн нэртэй улс төрч байв.

Кара нь Клои, Поппи гэдэг төрсөн хоёр эгчтэй. Том эгч Клои нь анагаахын чиглэлээр суралцаж чимээгүйхэн амьдардаг. Харин дунд эгч Поппи нь Карагаас өмнө загварын ертөнцөд байр сууриа олчихсон бүсгүй юм.
Карагийн бага нас Лондонгийн Белгравияд өнгөрчээ.

Тэрбээр 10 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ.   2012 онд Шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан.

2012 онд “Анна Каренина” кинонд Сорокина гүнжийн дүрд тоглон муугүй жүжигчин гэдгээ баталсан.

Киноны нээлт, улаан хивсний ёслол зэрэг албан ёсны арга хэмжээний үеэр Кара дэгжин богино даашинз, өндөр өсгийтээр гангардаг бол энгийн үед тэрээр өөрийн гэсэн онцгой хэв маягаар хувцасладаг.

Карагийн талаарх сонирхолтой баримтууд:

  •   Instagram 30 сая гаруй дагагчтай.
  • Sponge Bob Square Pants хүүхэлдэйн кинонд дуртай.
  • Түүний биен дээр 15 орчим шивээс байдаг.
  • Тэрээр загвар өмсдөг охид дундаа намханд тооцогддог. Түүний өндөр 173 см.

Санал болгох мэдээ

Фото: Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг

Эжөү Хуаху Олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал нь Хятадын Хүбэй мужийн Эжөү хотын …