Далайн ёроолоос олдсон гайхам зүйлс

Барималан парк

Карибын тэнгисийн ёроолд дэлхий дээрх хамгийн хачирхалтай зүйлсийн нэгтэй тулгарах болно. Энд хүний 500 гаруй баримал байх бөгөөд ихэнх нь тан руу цоо ширтэж байх болно.

Дэлхийн 2-р дайны үед живсэн мөнгө

Английн карго усан онгоцыг Ирландын эргийн орчмоос судлаачид олсон байдаг. Гайхалтай нь энэ дотор 60 тонн гаруй үнэт металл байжээ.

Өөр хэмжээсийн уурын тэрэг

30 жилийн өмнө 1850 оны үеийн уурын тэрэгнүүдийг далайн ёроолоос олсон байдаг. Байдал төрх нь өөр хэмжээсийнх гэмээр эдгээр уурын тэрэг яаж далайн ёроолд орсныг хэн ч мэдэхгүй.

Японы хөшөө

Ёонагуни хөшөө Японы тэнгисийн ёроолд 5000 жил байгаа. Зарим хүн үүнийг хүн хийсэн гэж үздэг бол зарим нь байгалийн тогтоц хэмээдэг.

Усан доорх гол

Цэвэр ус давсархаг устай холилдож, тодорхой нөхцөл бүрэлдэхэд далайн дор гол болж урсдаг байна. Хэрэв энд загас сэлж байвал голын загас гэх үү? Далайн загас гэх үү?

 Усны нүх

 Энэ бөөрөнхий нүх яаж бүрэлдсэн талаар тодорхой мэдээлэл ховор байдаг. Ямартай ч их гүнзгий аж.

Эртний живсэн хот

Хятадын “Qiandao” нуурын ёроолд эртний нэгэн хотын туурь байдаг. Нуурыг 1950 оны үед усны эрчим хүчны үйлвэрлэл явуулах зорилгоор хүний гараар бүтээсэн байдаг. Харин 1,300 жилийн өмнөх эртний хотыг “Арслан хот” ч гэдэг.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.