Монгол чацарганаар хийсэн “Seaberry” гоо сайхны бүтээгдэхүүн

“Seaberry” бренд нь Монгол улсын хөрсөнд ургасан 100 хувь органик чацарганы тосоор хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. Энэ бол Монгол Улсаас эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний томоохон компанийн үйлдвэрлэлийн шаардлага хангасан, Олон улсын стандартын шаардлага хангасан эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн.

“Сиберри фарм продактс” ХХК-ийн бренд нь биеийн тос , гарын тос, гуужуулагч, нүүрний саван, чацарганы навчин нүүрний маск, чацарганы цэвэр 100 хувь тос, чацарганатай эрүүл мэндийн цай гэх мэт бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь чацарганы аж ахуйг түшиглэн анх 2013 онд дэлхийн брэнд болох зорилготойгоор байгуулагдан, тус ондоо Сингапур улсад нээлтээ хийж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж, эрчимтэй тэлэн хөгжсөөр байгаа. Сингапур болон Индонезын олон улсын стандарт хангасан үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлэн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэржүүлж Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Япон руу экспортолж байна. Өнөөдрийг хүртэл олон үйлчлүүлэгчтэй болсон ба эрчүүдийн таашаалд ч мөн нийцээд байгаа аж.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.