Монгол эмэгтэйчүүдийг “урхидах” талаар гадаад эр юу гэж зөвлөв?

Нэгэн гадаад эр Монголд жуулчлах хугацаандаа хэд хэдэн бүсгүйтэй бэлгийн харилцаанд орсон бөгөөд бүр бусад гадаад эрчүүддээ зориулан Монголд хэрхэн секс хийж болох талаар зөвлөмж гаргажээ. Энэ нь “Монголд секс: Гадаадуудад аюултай юу?” гэсэн гарчигтай. Сийрүүлбэл:

Хэрэв та гадаадын иргэн бөгөөд, Монголд аялах сонирхолтой, мөн бүсгүйчүүдийг нь ч сонирхож байвал зөв сайт руугаа зочилжээ. Бид энд биеэ үнэлэгчдийг биш жирийн охид эмэгтэйчүүдийн талаар ярих болно. Тэндэхийн эмэгтэйчүүд арай ч Тайланд, Филиппин шиг биш л дээ. Гэхдээ хэрэв та барууны эрэгтэй бол тэднийг “урхидах”-д төдийлөн ядаад байх зүйлгүй.

Би Монголд жуулчлах хугацаандаа хэд хэдэн бүсгүйчүүдийг эргүүлж, тэр ч амжилттай болж байсан бөгөөд өөр маш олон барууны эр ч ийм туршлагатай байдаг юм билээ. Гэхдээ нэг бэрхшээл байдаг нь тэдний эрчүүд. Эрчүүд нь барууны эрийг нутгийн бүсгүйтэйгээ хамт байхад төдийлөн тааламжтай биш ханддаг. Эмэгтэйчүүдээс мөн архинаас болж цөөнгүй барууны эрчүүд Монгол залуучуудад зодуулж байсан байдаг. Иймд та дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр эдгээр бэрхшээлээс ангид, сексийг хүссэнээрээ хийж болно!

Нэгдүрээрт гудамжинд бүсгүйн гарыг бүү барь, гудамжинд хэзээ ч битгий үнсэлц.

Хоёрдугаарт орсон газартаа хоёроос дээш хүүхнийг битгий дагуулж оч. Өөрөөр хэлбэл та өмнө нь орсон бар, ресторан, пабдаа дахин орох бүрдээ өөр өөр хүүхэн дагуулж очоод байвал нутгийн эрчүүд үүнийг яг л үл хүндлэл мэт хүлээн авч асуудал үүсэх болно.

Гуравдугаарт шөнө оройн цагаар ганцаараа бүү яв. Болж өгвөл олуулаа тэр дундаа найзуудтайгаа мөн монгол бүсгүйчүүдтэй хамт явбал асуудал үүсэх нь харьцангуй бага.

Дөрөвдүгээрт эмэгтэйчүүдтэй маш эелдэг харилц. Магадгүй амьдралынхаа хамгийн эелдэг сайхан ааштай дээрээ тавь. Тэдний соёл, заншил таалагдаж буй мэт дүр үзүүл. Заавал гэгээрэх албагүй. Гэхдээ ганц хоёр “жентельмэн” үйлдэл чинь таныг сайхан сексээр мялаах болно. Монгол бүсгүйчүүд Ази дотроо хамгийн доогуур үнэлгээтэй эмэгтэйчүүдийн тоонд ордог гэх мэтчилэн бичжээ.

Тэгэхээр эндээс харахад Монголд жаргах замд садаа болоод байдаг нь өнөө муу эрчүүд. Харин эмэгтэйчүүдийн талаас ирэх эсэргүүцэл бараг байдаггүй гэсэн байна. Ялангуяа цаадах нь барууны эрэгтэй бол. Тэр тусмаа Монгол эмэгтэйчүүдийн нэр хүнд Азидаа улам л доогуур үнэлэгдэж байдаг юм байна. Тэр уг нийтлэлээ lifearoundasia.com-д бичсэн байна.

 

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …