Холливудын одууд дүрээ бүтээхийн тулд юуг даван туулсан бэ?

Холливудын алдартай одуудын бүтээсэн дүрийг үзээд бид тэднээр бахархдаг. Тэгвэл одод дүрээ бүтээхийг тулд ямар хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж дүрээ бүтээснийг мэддэггүй билээ.

Том Круз-Сүүлчийн самурай

 Америкийн жүжигчин продюсер Том Круз  “Сүүлчийн самурай ” кинонд Нейтон Альгрен залуугийн дүр бүтээхийн тулд  япон хэл болон сэлэмний урлагт суралцжээ.

Женнифер Лоуренс-Өлсгөлөн тулаан

Женнифер Лоуренс тус кинонд тоглохын тулд барилдаж, хаданд авирч, нум сум харваж сурчээ. Ингэхдээ Америкийн мэргэжилтэн Хатуна Лонгоос суралцсан байна. Жүжигчин бүсгүй тус кинонд тоглоход бүх л анхаарал, сэтгэлээ төвлөрүүлжээ.

Бенедикт Камбербэтч -Шерлок

Домогт мөрдөгчийн дүрийг бүтээхийн тулд Британи жүжигчин өөрийн авьяас чадвараа бүрэн дайчлахаас гадна, хийл тоглож сурсан байна.

Киану Ривз -Жон Уик

 Киану Ривз “Жон Уик” кинонд тоглохдоо мэргэжилтнүүдээс суралцаж, винтов буу, гар буугаар буудах зэргийг суралцжээ.

Хлоя Грейс Море -Хэрэв би үлдвэл

Хлоя Грейс Море  Хэрэв би үлдвэл  кинонд дүр бүтээхийн тулд  долоон  сарын турш тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд морин хийл тоглож  сурчээ.

Жессика Альба- Нүглийн хот

Жессика Альба Нүглийн хот кинонд  тайчигч бүсгүй Нэнси Каллаханы дүрийг бүтээхийн тулд  тайчих урлагт суралцах хэрэгтэй болжээ. Жессика өдөр бүр Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудын стриптиз клубээр зочлох болсон байна.

Райан Гослинг- Ла-Ла Лэнд

“Ла-Ла Лэнд” киноны гол дүрд тоглохын тулд Райан  Гослинг төгөлдөр хуур тоглож сурсан байна. Тэрээр зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс төгөлдөр хуураар хичээллэх болжээ.

Натали Портман-Хар хун

 Натали Портман дүрээ бүтээхийн тулд н балетын урлагт суралцжээ. Кино зураг авалт эхлэхээс нэг жилийн өмнөөс жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагчтай өдөрт 5-8 цагийн шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …