Ц. Нямдорж: Монгол улс хоёр ерөнхийлөгчтэй харагдах боллоо

Related image

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж УИХ-ын гишүүд санал хэлж байна. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн таввсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дууслаа. Энэ үеэр гишүүд, сайд нар саналаа хэллээ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Би өнөөдрийн хуралд сэтгэл дундуур байна. Их хурлын зарим гишүүд хор, хов хоёрт ховстуулсан мэт. Японы тагнуул гэдэг шиг, 30 гэр бүлийн асуудал гараад ирлээ. Тэдгээр гэр бүлийг зарласан нь дээр. Сүүлдээ өөрсдөө хайж ол гэдэг болж. Бид нар ерөнхийлөгч Х.Баттулга, тамгын газрын дарга З.Энхболд нарын дотор орж үзсэн биш яаж мэдэх юм.

Монгол улсын ерөнхийлөгч гэдэг намаас түдгэлзсэн ард түмний эв нэгдлийг хангасан тангараг өргөчихсөн хүн биз дээ. Гэтэл хуралд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд чуулганы хуралд тал хуудас цаас барьж ирчхээд хурлын дарга шиг аяглаж эхэллээ. АН засаг барьж байхад З.Энхболд том дарга байсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр ерөнхийлөгчөөс давсан илүү юм ярихгүй байх ёстой.

 Өнөөдөр Монгол улс хоёр, гурван ерөнхийлөгчтэй харагдах боллоо. Ерөнхийлөгчөөс их юм яридаг З.Энхболд гэдэг ерөнхийлөгчтэй боллоо. Би хэлж л байсан. Харамсалтай нь эсрэгээр улс төрийн байдлыг улам улс төржүүлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар Ардчилсан нам шиг болчихлоо. Ийм юм байж болохгүй.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …