Лэди Гагагийн сүйт залуу хэн бэ?

Дуучин Лэди Гага “Creative Artists” агентлагийн уран бүтээлч Кристиан Каринотой сүй тавьсан гэж “Us Weekly”-д мэдээлжээ. Кристианы агентлагаар дуучин бүсгүйгээс гадна Жастин Бибер, Кристина Агилера, Майли Сайрус, Женнифер Лопэс, Саймон Коуэлл нар үйлчлүүлдэг юм.

48 настай Кристиан энэ зун дуучны ааваас зөвшөөрөл авсан бөгөөд үүний дараа тэд нууцлаг байдлаар, цомхон хүрээнд сүй тавьсан байна. Үүнийг мэдсэн Лэди Гагагийн фэнүүд “Тэр гэр бүлтэй болж байгаа нь ямар сайхан хэрэг вэ” гэцгээж. Энэ оны хоёрдугаар сард “Super Bowl Half Time” шоунд оролцсоныхоо дараа Кристиантай болзож эхэлсэн.

Дараа нь нэгэн шоунд тайзан дээр Гага “Хайртай хүн чинь чамайг сэтгэлээр унахад хажуугаас түшиж өгдөг нь сайхан хэрэг” гэж хэлжээ. Гэвч сүүлийн үед дуучны биеийн байдал таагүй байсан тул гэрлэлтийнхээ бэлтгэл ажлыг хойшлуулж гам барихдаа анхаараад байгаа.

 


Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …