Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Tsagaanbaatar Khashbaatar-н зураг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 25 ны 39 дугаар зарлигаар МУГТ Жудо бөхийн Дэлхийн Аварга Олимпийн Их наадмийн мөнгөн медальт  Д. Сумъяад  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол Мөн Жудо бөхийн 2017 оны Дэлхийн Аваргын хүрэл медальт Г. Одбаяр  Б . Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавъяат тамирчин цол тус тус олгов.

Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ны алтан медиальт.  Хэдхэн хоногийн өмнө болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээнээс мөн алтан медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг юм.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …