Жорлонгийн нүхэнд унасан нярайг Онцгой байдлын алба хаагчид аварчээ

Өчигдөр Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид нийтийн бие засах газрын нүх рүү унасан нярайн амь насыг аварсан байна.

Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааныхан эх нь яаралтай тусламж авч амжаагүйн улмаас төрсөн нярай хүүхдийг нийтийн бие засах газрын нүхнээс гарган авч амийг нь аварсан байна. Эх нярай хоёрыг яаралтай түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …