English British England Language Education Concept

Бие дааж англи хэлийг сайн сурах аргууд

Орчин үед англи хэлийг сурах эрэлт хэрэгцээ хэн хүнд байдаг болжээ. Ажил хөдөлмөр, цаг завын байдлаас болоод сурах цагийг өөрт гаргаж чаддаггүй явдал түгээмэл бий. Харин өдөр тутамд бие дааж хэлний мэдлэгээ ахиулах боломжит аргууд байдаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй зарим аргыг сонирхъё. Өөрт хэрэгжүүлсэн тохиолдолд хагас сар юм уу жилийн дараа гэхэд гайхам үр дүнг харах болно.

-Хамгийн эхлээд англиар ярихдаа алдаа гаргахаасаа эмээх хэрэггүй. Зарим зүйлийг сайн ойлгоогүйгээ харуулсан тохиолдолд л бусад хүн танд тусална шүү дээ. Англи хэл сурахад үгийн баялгаа нэмэгдүүлж, ярианы чадвараа сайжруулах нь зайлшгүй хэрэгтэй байдаг. Англи хэл дээрх богино хэмжээний ном уншиж, шинэ үгсийг нь бичиж аван гадаад хүмүүсийн ярилцлага, баримтат кино гэх мэтийг үзэж байх мөн хэрэгтэй.

 -Өөрийн өрөөг англи хэлтэй холбогдох зүйлсээр дүүргээрэй. Жишээ нь шинэ үг бичсэн цааснууд, англи дуу хөгжим гэх мэт. Өдөр бүр тодорхой цагийг англи хэл сурахад зориулах нь чухал. Учир нь хүн нэг өдрийн дотор гадаад хэлтэй болчихгүй шүү дээ. Тиймд тодорхой цагийг заавал гаргах хэрэгтэй. Эргэн тойрныхондоо англи хэл сурч байгаагаа хэлж өөрийг тань мөн урамшуулж өгөхийг хүсээрэй.

-Та юмыг өглөөд сайн сурдаг уу? Өдөр сайн сурдаг уу? Аль цагт илүү их идэвхтэй байдаг вэ? Тэр цагаа хэлээ сурахад ашиглаж болох юм.

-Давтлага маш чухал. Шинэ үг цээжлээд дараа нь хэрэглэхгүй бол мартах магадлалтай байдаг. Тиймд бичиж авсан шинэ үгсээ байн байн харах маягаар давтлага хийн өөрийн болгоорой.

-Англи хэл дээрх мэдээ унших сайн. Эхлээд доторх гол санааг нь ойлгохыг хичээнэ. Шинэ үг байвал цээжлээд авна.

-Дүрмийг мартах магадлал байдаг тул яриандаа ашиглаж байж л өөрийн болгодог. Өөрийн англиар ярьж байгаагаа дуу бичлэгт бичиж аваад дараад нь сонсоорой. Хэн ч өөрийн хоолойгоо сонсохдоо нэг их таатай байдаггүй. Гэхдээ санаа бүү зов. Хэлний чадвар ахиж байгаа, дуудлага сайжирч байгаа эсэхээ шалгах сайн арга юм шүү.

-Интернет ашиглаарай. Цаашлаад англиар сайхан ярьж байгаа гадаад юм уу Монгол хүнийг үлгэр дууриаллаа болгон, урам зориг аваарай. Хүн аливаа шинэ зүйлийг сурахад оройтно гэж хэзээ ч байдаггүй.

-Зөн билгээ ашиглаарай. Энэ нь англи хэл 100 техникийн гэсэн үг биш. Хэл сурах нь ойлгох, эзэмших, дадуулах чадвартай холбоотой. Хүний оюун ухаанаас урган гарсан зүйл яриа хэл болж байгаа тул энэ нь гүйлгээ ухаан, ургуулан бодох чадвар зэрэгтэй холбоотой байх нь зайлшгүй. Мөн энэ байдлаар өөрийн сурах арга барилаа олж авдаг.

-Хэл сурахад нэгэнт дадаад эхэлбэл дараа дараагийн шинэ үгс илүү амархнаар цээжлэгдээд эхэлдэг. Битгий бууж өгөөрэй. Та чадна!

 


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …