iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ

Энэ сарын онцлох брэндээр “PC mall” сүлжээ дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа iPhone8, 8Plus утаснуудыг сонгож Брэнд менежер Г.Жаргалбаттай ярилцлаа.

Сайн байна уу? Та компаниа танилцуулна уу?

-“PC Mall” компьютер, гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ дэлгүүр нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх Apple, Dell, Bose, Epson, Haier, HP, Sharp, Samsung, Intel, Microsoft зэрэг 20 гаруй брэндийн албан ёсны борлуулагч юм.

-iPhone 8, 8 Plus хэзээ худалдаанд гарах вэ?

-iPhone8, 8plus утсыг Монгол улсад албан ёсоор 2017 оны аравдугаар сарын 27-ны 12 цагаас худалдаанд гаргаж байна.

– iPhone8, 8Plus-ын онцлог, давуу тал нь юу бол?

-Үлэмжийн бат бөх, гоёмсог шилэн гадаргуутай, хамгийн хүчирхэг ухаалаг чиптэйгээс гадна утасгүй цэнэглэх боломжтой болсноороо ялгарч байна. Ус, шорооны хамгаалалт, орчныг мэдэрч гэрлээ автоматаар тохируулах 4.7 инчийн Retina True Tone дэлгэц, зургийг жинхэнэ утгаар нь төгс авах хүчин чадалтай камер гээд бүх л зүйл нь шинэчлэгдэн сайжруулагдсан. Ухаалаг утас өмнө нь хэзээ ч ийм хүчирхэг, гоёмсог байгаагүй. “Энэ бол iPhone-ий шинэ эрин үе” хэмээн Apple компаниас мэдэгдэж байгаа нь өмнөх загваруудаас илүү төвшинд гарч чадсаныг харуулж байна.

-Танайх iPhone гар утсыг хэд дэх жилдээ албан ёсоор борлуулж байгаа вэ?

-Манай байгууллага Apple брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болоод 5 жил болж байна. Хамгийн анх 2014 онд iPhone6 гар утсыг нээлтээ хийсэн үеэс нь борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Apple брэндийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг бусад өрсөлдөгчдөөсөө илүү өргөн сонголттойгоор борлуулж байна. Хямд үнийн бодлого баримталдагаа iPhone8 гар утсан дээр ч мөн адил баримтлах болно.

-iPhone8, Plus утаснуудыг лизингээр авч болох уу ?

-Манай дэлгүүр Хаан банктай лизингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж байна. iPhone8, 8Plus утаснуудыг урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр авч болно.

-Нээлтийн урамшуулал байгаа юу ?

-Бид аравдугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас нээлтийн үйл ажиллагааг эхлэх бөгөөд эхний 8 үйчлүүлэгчдэдээ үнийн 8 хувийн хямдрал үзүүлэх бөгөөд дараагийн үйлчлүүлэгчдэдээ 10-р сарын 29-ны өдрийг дуустал 5 хувийн хямдралтайгаар борлуулах урамшууллыг зарлаад байна.

-Хэрэглэгчид маань нэмэлт мэдээлэл авах бол хэрхэн холбоо барих боломжтой вэ?

-Манай дэлгүүрийн 7575-3535, Apple брэнд хариуцсан мэргэжилтний 9988-0093 тоот утсуудаар холбогдож болно.

Эх сурвалж: politi.mn
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.