ТЕГ-аас Ц.Нямдоржийг онилсоны цаад шалтгаан юу вэ?

Монголын нам ялгалгүй эрх мэдлийн бүлэглэл фракцид хуваагдсан гэдгийг нотлочихов уу гэмээр үйл явдал боллоо. Дөнгөж сая ТЕГ-аас нийсэн хэвлэлийн хурал үүнийг нотлох мэт.

Шударга ёсны төлөө тууштай ажиллахаа илэрхийлсэн У.Хүрэлсүхийн засгийн газраас ард түмэн олон зүйлийг хүсэн хүлээж байгаа. Анхнаасаа 60 тэрбумын болон 7 концессийн будлианыг “бут ниргэж”, үүндээ олон нийтийн болон парламентийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн засгийн газрын шударга ёсны төлөөх зүтгэл цөөнгүй саад бэрхшээлтэй тулгарах бололтой.

Хэд хоногийн өмнө  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “С.Зориг агсаны хэргийн захиалагчийг зарлах хэрэгтэй” гэсэн нь  улс төр дах МАНАН бүлэглэлийн олон улс төрчдийг сандраав уу. Түүний тайлал гэлтэй өнөөдөр хэвлэлийнхэний өмнө барагтаа л ил гарч байгаагүй ТЕГ-ийн дарга Б.Хурц, ТЕГ-ийн Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадийн хамтаар  хэвлэлийнхэнд хандан Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг  гадаадын тагнуул, Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж зарлав. Тэдний яриагаар бол Зоригийн хэргийн захиалагчийг олох асуудал мөрдөн байцаалтын шатанд  үргэлжилж байгаа бөгөөд энэ хэргийг Ц.Нямдорж сарниулахын тулд “Зоригийн хэргийн захиалагчийг зарлах нэрээр тус хэрэг дээрх  мөрдөн байцаалтын үйл ажиллагааг зогсоох, саад учруулах гэж байгаа үйлдэл” гэлээ.

ТЕГ-ийн дарга Б.Хурц гэнэт яагаад өөрийн биеэр Ц.Нямдоржийг буруутгасан хэвлэлийн хурал хийх болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Ц.Хурц дарга аль намын “хэний хүн билээ”, түүнийг 2016 оны сонгуулийн дараагаас одоог хүртэл ТЕГ-ийн даргын үүрэг ажлаас нь М.Энхболдын хүн гэгддэг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өдийг болтол албан тушаалд нь хэвээр үлдээв гэдэг асуудал бас бий.

Магадгүй энд л түүний хэвлэлийн хурал хийх болсны шалтгаан  байх шиг харагдана. Монголын ард түмэн улс төрч, шулуун шударга Ц.Нямдоржийг мэднэ. Сая Б.Хурц даргын ярьсанчлан Эрдэнэт үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр шахаа хийсэн гэдэг асуудал шинэ юм биш. Энэ тухай өмнө нь хэвлэлээр яригдаж, УИХ-ын гишүүн сэтгүүлчид Ц.Нямдоржоос асуухад тэрбээр “би 2006 онд Эрдэнэт үйлдвэр рүү утасдаж, хүү маань тендерт орж байгаа юм байна, туслах боломж байвал туслаарай гэж хэлсэн нь үнэн” гээд хэлчихсэн. Гадаадын тагнуулын тухайд бол тухайд бол 2000-2004 оны УИХ-ын үед Л.Гүндалай гишүүн байхдаа  тухайн үеийн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Цэндийн Нямдоржийг  гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж тухайн үедээ шуугиан болж, асуудал хууль хяналтын байгууллагаар орж эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Гэтэл 20 гаруй жилийн өмнөх асуудлуудыг сөхөж, түүнтэй Ц.Нямдоржийг хамааруулан, буруутгасан хэвлэлийн хурлыг өнөөдөр Тагнуулийн Ерөнхий газрын дарга өөрийн биеэр хийж байгааг юу гэж ойлгох вэ?

Монголын ард түмэн С.Зориг агсаны хэргийн цаад эзэн, захиалагч нь хэн вэ гэдгийг мэдэхийг хүсэж, тэр хүнд нь хариуцлага  тооцохыг  хүсэн хүлээж байгаа. Тэгвэл  ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа “энэ хэргийн захиалагчийг олон нийтэд мэдээл” гэдэг чиглэлийг Ц.Нямдорж сайд хуулийн байгууллагуудад  өгсний дараа төрийн зарим институт түүний эсрэг чиглэж эхлэв.

Үүнийг учрыг эрхэм уншигч та тунгаана буй за.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …