Б.Хурц: Ц.Нямдорж “Эрдэнэтэд” шахааны бизнестэй

Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Хууль зүйн сайдаар томилогдсон Цэндийн Нямдоржийн хууль зөрчсөн асуудлыг ярилаа. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц ” Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна” гэдгийг ярианы эхэнд онцоллоо.

Тухайлбал “Ц.Нямдорж гэж хүн Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл ‘Эрдэнэт’ үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Тодорхой баримтууд бий. Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдгийг шалгасан. Энэ хэргийг  нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гаднын тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Тиймээс энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна. ТЕГ-аас 42 хуудас баримт алдагдсан учраас хэргийг шалгаж байгаа. Ц.Нямдорж түүний хүү Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр Анхбаяртай  холбогдож байгаа. Нэг Анхбаяртай холбоотой оффшорын асуудал яригдаж байна. Энэ нь хүү биш хуурай дүү Анхбаяр нь оффшорын асуудалтай холбогдоод байгаа шүү.

С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй”. Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байна. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа, өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдол манайд ирүүлсэн. Түүнийг нь бид шалгасан. Тодорхой хүн дагасан гэдгийг нь бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. С.Зоригийн хэргийн талаар тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно ” хэмээн ярилаа.

 

Санал болгох мэдээ

П.Батболд: Орхон аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, …