Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет 

Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн Пирамидыг олон хүн шүтдэг. Мөн хүн өөрийн сүнсэн биетэйгээ холбогдож чадах газар ч гэж итгэдэг байна. Шовх орой нь эгц дээшээ чиглэн, дөрвөн талын гурав нь диваажингийн, харин нэг тал нь дэлхийн үүд хаалга болдог.

Каялаш, Төвд

Цаст төвдийн баруун хэсэгт байх уг уул 6,714 метр өндөр. Хинду, Буддисм болон Бон шашныхны оюун санааны үнэт өлгий болсон газар. Жайн шашны тэргүүн Ришавдэв энд Нирваан дүрийг үзүүлсэн. Бон шашныхан тэргүүнээ энд амьдарч байсан гэж итгэдэг аж. Эргэн тойронд нь таван хийд орон байдаг уг уулыг бурхны ариун орон руу нэвтрэх гарц гэж бас итгэдэг.

Мачу Бачу, Перу

Мачу Бачу дэлхийн хамгийн онгон дагшин хийгээд нууцлагдмал газруудын нэг билээ. Эртний Колумбын хамгийн том эзэнт гүрэн Инкийн хот. Басхүү хамгийн эртний эзэнт гүрнүүдийн нэг. Андын нуруунд байрлалтай Мачу Бачу дэлхийн долоон гайхамшгийн нэг юм. Жил бүр жуулчид их ирдэг уг газрыг одон орны чухал төв хэмээн үздэг.

Моераки үхэр чулуунууд, Шинэ Зеланд

Шинэ Зеландын Коекохе нэртэй далайн эрэгт байрлалтай эдгээр үхэр чулуу олон хүнд жирийн биш санагддаг. Эдгээрийг 56 сая жилийн настай гэж үздэг.

Назка, Перу

Назка говьд ийм сонин дүрс хэд хэд байдаг бөгөөд хамгийн том нь 370 метрийн урттай. Зарим нь үүнийг хүн төрөлхтөний зүгээс бурхдад дамжуулах зурвас гэж итгэдэг. Харин зарим нь үүнийг хүнээс өөр бодьгал хийсэн гэж гэдэг. Судлаачид харин МЭӨ100-МЭ700 жилийн хооронд бүтээсэн, мөрийг нь дагаж алхах маягаар ёслол үйлдэх нь дотоод оюун санаанд онцгой нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.

Гластонбури, Англи

Энэхүү газрыг олон хүн ариун дагшин бүс хэмээн итгэдэг бөгөөд энд ирээд асар их хайр энэрэлийг сэтгэл зүрхэндээ мэдрэх болно гэлцдэг.

Аеон, Англи

Английн тариалангийн талбайд байдаг уг газрыг гол чакра бүс гэж үздэг. Зарим хүн гурван чакра, эсвэл инергийн төв байдгийн нэг нь хүний хоёр нүдний хооронд дахь билгийн мэлмий, хоёр дахь нь уг газар гэж үздэг бөгөөд  Иран, Пакистан болон Афганистаны хилийн хэсэг газарт гуравдахь нь бий хэмээн итгэдэг.

Стоньхээнж, Англи

Стоньхээнж нь өнө эртний чулуун тогтоц юм. Чулуунуудын байрлал нь тойрог хэлбэртэй. Эдгээр чулууны утга учир хийгээд юунд ашигладаг байсныг хэн ч мэддэггүй. МЭӨ 3000-15000 онд хийсэн хэмээн үздэг аж. Үүнийг нарны цаглабар ч гэдэг. Жуулчид энэ газрыг бие болон оюун санааг эдгээх онцгой хүчтэй хэмээдэг.

 

Б.Халиун

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.