Зөвхөн хатан хаанд л үйлчилдэггүй 9 хууль

Хатан хаан Элизабет улсынхаа хаана ч хурд хэтрүүлэн явж болно. Гэхдээ мэдээж тэр энэ эрхээ нэг их эдлээд байдаггүй.

Хууль ёсоор хатантай хэн ч шүүхдэлцэж болохгүй. Мөн яллагдахгүй.

Тэрээр Английн бүх хүүхдийн албан ёсны хамгаалагч нь. Мөн тэрээр хүсвэл хэн нэгний хүүхдийг үрчилж авч болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр ямар ч айлын хүүхдийг аваагүй байгаа.

Тэр хуулиас дээгүүр залрагч нэгэн. Тэр мөн хууль зөрчих эрхтэй. Гэхдээ ёс суртахуунтай хатан хаан харин хуулиа дагахыг үргэлж эрмэлздэг.

Хатан хаан хэзээ ч ямар ч улсад дайн зарлах эрхтэй. Өдгөө парламент энэ шийдвэрийг гаргах ба хатан зөвшөөрлийг нь олгоно.

Ямар ч улсад орлогоосоо хамаарч тодорхой хэмжээний татвар төлдөг. Харин хатан хаан Элизабет татвар төлөхгүй байх эрхтэй. Гэхдээ тэрбээр 1992 оноос хойш сайн дураараа татвар төлж байгаа.

Гадаад улсууд руу айлчлал хийхэд түүнд гадаад пасспорт хэрэггүй. Тэрээр дэлхий дээрх ийм цөөхөн хүний нэг юм.

Английн бүх жолооны үнэмлэх түүний нэрэн дор олгогддог байтал хатан хаан өөрөө жолооны үнэмлэхтэй байх шаардлагагүй аж. Гэхдээ тэр жолоо сайн барьдаг төдийгүй дайны үед түргэн тусламжийн машин барьдаг байсан.

Ямар нэг нөхцөл байдал үүсэх, эсвэл үндэсний аюулгүй байдал зарласан үед хатан хаан хэний ч эд хөрөнгө рүү нэвтрэх эрхтэй.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс …