Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дунд “ХАНГАРДИ-2017” спорт наадам боллоо

Нийслэлийн 378 жилийн ойг угтан 2017 оны 10-р сарын 20,21,22-ны өдрүүдэд Нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагч, төлөөлөгчдийн дунд 5 төрөлт спорт наадам Нийслэлийн Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдлаа. “Хангарди-2017” спорт наадмын үйл ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нээж “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангарди-2017” спорт наадамд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсье. Нийслэлийн 378 жилийн ой, Нутгийн удирдлагын байгууллага үүссэний 25 жилийн ойг угтан нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдын уялдаа холбоог сайжруулах, байгууллагын спорт хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор зохион байгуулж байна” гэсэн юм.

Хангарди 2017 спорт наадамд 10 багийн 420 гаруй тамирчид 3 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид сагсан бөмбөг, ширээний теннисны төрлүүдээс 2 алтан медаль, 2 хүрэл медаль тус тус хүртлээ.

Багийн дүнгээр тэргүүн байр Сүхбаатар дүүрэг, дэд байр Баянгол дүүрэг, гутгаар байр Сонгинохайрхан дүүрэг тус тус эзэлж, дараа жилийн “Хангарди-2017” спорт наадмыг Сүхбаатар дүүрэг зохион байгуулахаар болсон юм.

Налайх дүүргийн ИТХ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …